ДУУЛАЛ 96

Шүүлтийн ЭЗЭНийг магтъя

96 1 ЭЗЭНд шинэ дууг дуулцгаа.
Бүх газар дэлхий

 ЭЗЭНд дуулагтун!
2 ЭЗЭНд дуулж,
Түүний нэрийг магтагтун!
Түүний авралыг өдрөөс өдөрт

 тунхаглагтун!
3 Түүний яруу алдрыг

 үндэстнүүдэд тунхаглаж,
Түүний гайхамшигт үйлсийг

 бүх ард түмнүүдийн дунд

 яригтун!
4 Учир нь ЭЗЭН аугаа бөгөөд

 агуу ихээр магтагдах Нэгэн.
Мөн бүх бурхдаас дээгүүр
Түүнээс эмээгтүн!
5 Учир нь хүмүүсийн

 бүх бурхад нь шүтээнүүд юм.
Харин ЭЗЭН,

 тэнгэрсийг бүтээсэн билээ.
6 Түүнд яруу алдар ба

 сүр жавхлан бий.
Түүний ариун газарт хүч чадал,

 үзэсгэлэн бий.
7 Ард түмнүүдийн ургууд аа,
ЭЗЭНд өргөгтүн,
ЭЗЭНд яруу алдар,

 хүч чадлыг өргөгтүн!
8 Нэрд нь дүйцэх яруу алдрыг
ЭЗЭНд өргөгтүн.
Өргөлөө авчран Түүний өргөөний

 хашаанд ирэгтүн!
9 Ариун хүндэтгэл дундy
ЭЗЭНд мөргөгтүн!
Бүх дэлхий Түүний өмнө

 чичрэгтүн!
10 Үндэстнүүдийн дунд
“ЭЗЭН бол Хаан,
Үнэхээр ертөнц дэлхий

бат тогтсон бөгөөд ганхахгүй.
Тэрээр хүмүүсийг чигч шударгааар

 шүүнэ” хэмээн хэлцгээ!
11 Тэнгэрс баясаж,

 газар дэлхий баярлаг!
Далай болон түүний доторх

 бүх юмс нүргэлэг!
12 Тал болон дээр нь байгаа

 бүх юмс баясаг.

Ойн бүх мод ЭЗЭНий өмнө

 бас баясан дуулна.
13 Учир нь Тэр ирж байна,
Учир нь Тэрээр газар дэлхийг

 шүүхээр ирж байна.
Тэрээр ертөнцийг зөв шударгаар,
Хүмүүсийг үнэнээрээ шүүнэ.