ДУУЛАЛ 3

Зовлон дундах итгэл
Хүү Абсаломаасаа зугтах

үеийн Давидын дуулал.

3 1 Өстнүүд минь юутай олширно,

ЭЗЭН!
Өөдөөс минь олуул босжээ.
2 Булт олон миний тухайд
“Бурханы аврал түүнд үгүй”

гэлцэнэ.                                                                         Села

3 Гэвч ЭЗЭН, наддаа халхавч

 бамбай,
миний цог жавхлан,
тэргүүнийг минь өргөгч.
4 Өндөр дуугаар ЭЗЭНд

 би хашхирахуй
Өөрийнхөө ариун уулаас
надад Тэр хариулавай.                                                          Села
5 Хэвтээд л би унтдаг,
Эргээд бас сэрдэг нь

 ЭЗЭН намайг түшдэгийнх.
6 Тойрч бүслээд ирсэн
түмэн хүнээс ч би айхгүй.
7 ЭЗЭН, босооч!
Ээ Бурхан минь, намайг авраач!
Бүх дайсны минь эрүүг Та дэлсмү.
Буруутын шүдийг яйруулму.
8 Аврал бол ЭЗЭНийх авай
Ард түмнийхээ дээр

 ерөөл тань атугай!                                                       Села