ДУУЛАЛ 150

ЭЗЭНий аугааг магтагтун!

150 1 ЭЗЭНийг магтагтун!
Бурханыг ариун газарт нь

 магтагтун!
Түүнийг хүчирхэг огторгуйд нь

 магтагтун!
2 Хүчит үйлсийнх нь төлөө
Түүнийг магтагтун!
Эрхэм аугаагийнх нь дагуу
Түүнийг магтагтун!
3 Бүрээн дуугаар

 Түүнийг магтагтун!
Босоо ятга ба ятгаар

 Түүнийг магтагтун!
4 Хэнгэрэг дэлдэн бүжиг бүжиглэ

 Түүнийг магтагтун!
Чавхдаст хөгжим, лимбээр
Түүнийг магтагтун!
5 Чанга цан хөгжмөөр
Түүнийг магтагтун!
Цангинах цан хөгжмөөр
Түүнийг магтагтун!
6 Амьсгалтай бүхэн
ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНийг магтагтун!