ДУУЛАЛ  32

Уучлагдахуйн баяр хөөр
Давидаас. Маскил.

32 1 Ёс бус явдал нь уучлагдаж,
Нүглүүд нь далдлагдсан нэгэн
Юутай ерөөлтэй!
2 Нүглийг нь ЭЗЭН үл тооцдог бөгөөд
Сүнсэндээ заль мэхгүй хүн

 ерөөлтэй еэ!
3 Намайг дуугүй байх зуур
Өдөржингөө ёолсноос болж
Яс минь яйрчээ.
4 Учир нь өдөр шөнөгүй

 Таны мутар намайг

 хүндээр дарж,
Шим шүүс минь

 зуны ганд хатсан буюу.

                                                                                                             Села
5 Би нүглээ улайн
Танд хэлсэн бөгөөд
Хилэнцээ би нуугаагүй.
“Би ЭЗЭНд гэмт үйлдэлээ хүлээнэ”

 гэж би хэлсэн.
Тэгээд Та миний хилэнцийг

 уучилсан билээ. Села
6 Тиймээс бишрэлтэн бүр
Таны олдохu цагт
Танд залбираг.
Их ус үерлэхэд тэд түүнд

 мэдээж хүрэхгүй.
7 Та миний хоргодох газар,
Та намайг зовлон шаналлаас

 хамгаалан
Та намайг авралын дуугаар

 хүрээлдэг.                                                                                                             Села

8 Би явах ёстой замд чинь чамд

 зааварлан зааж өгнө
Нүд минь чамайг ширтэн

 чамд зөвлөнө.
9 Ухаангүй адуу, луус шиг бүү бай.
Тэднийг хазаар ногтоор

 оосорлон барихгүй бол
Чамд ойртон үл ирэх буюу.
10 Гэм буруутны зовлон шаналал их
ЭЗЭНд найдагч хүнийг
Хайр энэрэл хүрээлэх болой.
11 Зөвт хүмүүс ээ, та нар
ЭЗЭН дотор баярлан баясагтун,
Зүрхээрээ чигч шударга бүгд ээ,
Та нар баярлан хашхирагтун!