ДУУЛАЛ 70

Дайснуудаас ангижрахын төлөө залбирал
Удирдаачид: Давидаас санамж өргөлд.

 70 1 Бурхан, намайг аврахаар соёрхооч!
ЭЗЭН, надад туслахаар хурдлаач!
2 Миний амийг эрэн хайгчид
Доромжлогдон ичгүүрт орог.
Намайг гайтахад баярлагчид
Эргэж, шившиг болог!
3 Өөрт минь “Ха, ха!” хэмээгчид
Өөрсдийнхөө ичгүүрээс болж

 эргэж буцаг!
4 Таныг эрэн хайгчид бүгд
Таны дотор баярлан баясаг.
Таны авралыг хайрлагсад
“Бурхан агуу” гэж мөнхөд хэлэг.
5 Би харин зүдэрсэн, гачигдсан.
Бурхан, над дээр хурдан ирээч.
Та миний тусламж,

 Та миний аврагч билээ.
ЭЗЭН, бүү саатаач!