ДУУЛАЛ 28

Тусламж эрсэн залбирал ба талархал
Давидын дуулал.

28 1 ЭЗЭН, Тан уруу би хашхирнам,
Хад минь, намайг сонсохоос
Бүү татгалзаач!
Хэрэв Та дуугүй байвал
Нүхэнд ойчих хүмүүсийн адил

 болно, би.
2 Би Тан уруу тусламж гуйн

 хашхирах аваас,
Би гараа Таны ариун газар өөд

 өргөх аваас
Гуйлтын минь дууг сонсооч!
3 Буруутууд хийгээд ёс бусыг

 үйлдэгчидтэй хамт
Намайг бүү чирэн аваачаач!
Тэд хөршүүдтэйгээ эвтэй ярих авч
Зүрхэнд нь бузар муу байх ажгуу.
4  Тэдний үйлдэл хийгээд
Үйлдлийнх нь цөвийн дагуу

 тэдэнд өгөөч,
Гарынх нь бүтээлийн дагуу
Тэдэнд өгөөч,
Авбал зохих зүйлсээр нь
Тэдэнд хариулаач!
5 Тэд ЭЗЭНий үйл хэргүүд хийгээд
Гарынх нь бүтээлүүдийг

 ойшоодоггүй тул
Тэр тэднийг устгана.
Тэднийг дахин босгохгүй.
6 ЭЗЭН магтагдах болтугай.
Учир нь Тэр гуйх дууг минь

 сонссон билээ.

 7 ЭЗЭН миний хүч чадал, миний бамбай.
Зүрх минь Түүнд найдсан билээ,
Тусыг нь би хүртсэн билээ.
Тиймээс зүрх минь баярлаж,
Түүнд дуугаараа би талархнам.
8 ЭЗЭН бол Өөрийнхөө хүмүүсийн

 хүч чадал,
Тэрээр Өөрийнхөө тосолсон

 хүмүүсийн авралын

 хамгаалалт буюу.
9 Хүмүүсээ аварч,
Өвөө ерөөгөөч!
Тэднийгээ хоньчин нь болж,
Мөнхөд тэднийгээ үүрээч!