Нахум ном нь Израилийн эртний харгис дайсан ассиричуудын Ниневе хотын сүйрлийн тухай шүлэглэл юм. МЭӨ 7-р зууны сүүл үед болсон Ниневе хотын сүйрлийг хэрцгий, ихэмсэг энэ үндэстэнд Бурханаас ирсэн шийтгэл гэж үздэг.

1 Ниневегийн зөн. Елкош хүн Нахумын үзэгдлийн ном.

ЭЗЭНий залгигч хилэн

ЭЗЭН бол хартай, өширхөгч

 Бурхан юм.

ЭЗЭН бол өширхөгч, хилэгнэгч юм.

ЭЗЭН Өөрийнхөө өстнөөс

 өшөөгөө авдаг.

Тэр дайснууддаа зориулан хилэнг

 хураадаг.

ЭЗЭН бол уурлахдаа удаан,

 хүч чадлаараа аугаа.

ЭЗЭН, буруутныг шийтгэлгүй

 орхино гэж үгүй.

Хуй салхи, шуурган дотор

Түүний зам байдаг

Үүлс бол Түүний хөл доорх тоос

 юм.

Тэр далайг зандарч хатаадаг.

Тэр бүх голыг ширгээдэг юм.

Башан, Кармел, Ливаны

 дэлбээнүүд ганддаг.

Уулс бас Түүнээс болж ганхаж,

 толгод үгүй болдог.

Үнэхээр, ертөнц ба түүний бүх

 оршин суугчид,

Дэлхий Түүний оршихуйд

 өргөгддөг.

Түүний зэвүүцлийн өмнө

Хэн зогсож чадах вэ?

Түүний шатаж буй уурыг

Хэн тэсвэрлэж чадах вэ?

Түүний хилэн нь гал мэт асгарч,

Тэрээр хаднуудыг эвддэг.

ЭЗЭН бол сайн.

Зовлон шаналангийн өдөр

Тэрээр бат бэхлэлт болдог.

Өөрт нь хоргоддог хүмүүсийг

Тэрээр хамгаалдаг.

Халин урсах үерээр

Харин Тэрээр дайснуудаа эцэс

 болгож

Харанхуй уруу Тэрээр

 өстнүүдээ мөшгөн хөөнө.

Та нар ЭЗЭНий эсрэг юуг ч сэдсэн,

Тэр түүнийг чинь эцэс болгоно.

Зовлон шаналан дахин гарч

 ирэхгүй.

10 Тэд орооцолдсон өргөс шиг,

Өөрсдийнхөө ундаанд

 согтуурагсадтай адил бөгөөд

Гандаж хатсан сүрэл адил

 шатаагдана.

11 ЭЗЭНий эсрэг мууг сэдсэн нэгэн,

Үл бүтэх зөвлөгч нь чамаас гарч

 ирсэн.

Иудад амласан сайн мэдээ

12 ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Тэд бүрэн хүчтэй, олон байвч,

Тэд таслагдаж, өнгөрөн одох

 болно.

Би та нарыг зовоож байвч

Цаашид та нарыг Би зовоохгүй.

13 Тиймээс одоо Би түүний буулгыг

Та нарын дээрээс эвдэн авч,

Дөнгөнүүдийг чинь таслах болно.”

14 Та нарын талаарх тушаалыг ЭЗЭН

 гаргасан.

“Чиний нэр цаашид

 дуурсагдахгүй.

Би чиний бурхдын гэрээс

Шүтээн ба цутгамал хөргийг

 таслан хаяна.

Би чиний булшийг бэлтгэнэ.

Учир нь чи жигшүүртэй юм.”

15 Харагтун.

Сайн мэдээ авчирдаг,

Амар амгаланг зарлагчийн хөл

уулсын дээр байна.

Өө Иуда, баяр наадмуудаа

 тэмдэглэж,

тангаргуудаа биелүүл.

Учир нь үл бүтэх нэгэн чамаар

 дахин өнгөрөхгүй.

Тэр бүрэн таслагдсан юм.