ГУРАВДУГААР НОМ
(Дуулал 73–89)
ДУУЛАЛ 73

Дарлагчаас чөлөөлөгдөхийн

төлөө гуйлт
Асафын дуулал.

73 1 Үнэндээ Бурхан Израильд,
Зүрх цэвэртэнд бас сайн.
2 Хөл минь, гэтэл бараг бүдрэв.
Ул минь, тэгтэл

 хариугүй хальтрав.
3 Гэм буруутны амжилтыг хараад
Сайрхагчид би атаархав.
4 Тэд үхэх цагтаа зүдүүргүй агаад
Бие хаа нь тарган юм.
5 Тэд бусад хүмүүс шиг зовлонгүй,
Хүн төрөлхтөн шиг ч

 гай гамшиггүй.
6 Тиймээс бардамнал нь
Тэдний хүзүүний зүүлт болж,
Хүчирхийллийн хувцас

 тэднийг нөмөрдөг.
7 Таргалснаас болж

 нүд нь бүлтэрчээ

Зүрхний нь төсөөллүүд

 хүслээс нь илүү.
8 Тэд элэглэж,
Дарангуйллын талаар

 хорсолтой өгүүлж,
Ихэмсгээр бас ярьцгаана.
9 Тэд амаараа

 тэнгэрсийг эсэргүүцэж,
Хэл нь газар дэлхийгээр

 сэлгүүцнэ.
10 Тиймээс түүний хүмүүс
Энэ газарт эргэн ирж,
Бялхам их усыг ууна.
11 Тэд “Бурхан яаж мэддэг юм бэ?
Хамгийн Дээд Нэгэнд мэдлэг

 байдаг уу?” гэцгээнэ.
12 Харагтун, эдгээр нь буруутууд юм
Үргэлж санаа амар байж
Эд хөрөнгөө тэд арвижуулна.
13 Үнэндээ би зүрхээ
Дэмий л зэмгүй цэвэр байлгаж,
Гараа гэмгүй байдал дотор

 угаалаа.
14 Учир нь би өдөржин

 сахилгажуулагдаж,
Өглөө бүр гэсгээл хүртдэг байжээ.
15 Хэрвээ би “Би ингэж ярина”

 гэсэн бол,
Харагтун, би Таны хүүхдүүдийн
үе удмаас урвах байсан.
16 Үүнийг ойлгохоор бодох үед минь
Надад маш хэцүү байв.
17 Бурханы ариун газарт

 орох хүртэл минь
Ийн үргэлжлэв.
Тэгэхэд л би тэдний

 эцсийг ухаарсан
18 Үнэндээ Та тэднийг
Халтиргаатай газар байлган
Та тэднийг мөхөл уруу хаясан
19 Тэд хоромхон зуур

 ингэж сүйрэх гэж!
Тэд гэнэтийн аймшгаар
Бүрмөсөн сүйтгэгдсэн билээ!
20 Зүүднээс сэрэх мэт тэднийг

 босгохдоо, ЭЗЭН Та,
Дүр төрхийг нь ч

 үл ойшооно.
21 Зүрх минь гашуудан
Дотроо би цоо хатгагдахдаа
22 Би тэнэг, ухвар мөчид байж
Таны өмнө би адгуус адил байжээ.
23 Гэсэн ч би үргэлж Тантай хамт

 байна
Та баруун гараас минь барьсан.
24 Та намайг зөвлөгөөгөөрөө

 удирдаж,
Хожим намайг сүр жавхланд

 угтан авна.
25 Тэнгэрт Танаас гадна
Хэн надад байгаа вэ?
Танаас өөр юуг ч
Газар дээр би үл хүснэ.
26 Бие махбод хийгээд зүрх минь
Үгүй болж болох ч,
Бурхан мөнхөд зүрхний минь хад

Хувь ногдол минь юм.
27 Учир нь, харагтун,
Танаас хол байгчид нь сөнөх болно.
Танд итгэлгүй бүгдийг
Та устгасан билээ.
28 Харин Бурханд ойр байх нь надад

 сайн.
Таны бүх үйлсийг тунхаглахын

 тулд
Би БУРХАН Эзэнийг
Хоргодох газраа болгосон.