ДУУЛАЛ 109

Өмгөөлөл эрсэн залбирал
Удирдаачид: Давидын дуулал.

109 1 Миний магтаалын Бурхан,
Бүү нам гүм байгаач.
2 Учир нь буруутууд ба мэхлэгчид
Миний эсрэг амаа нээж,
Миний эсрэг тэд
Худалч хэлээр ярьж байна.
3 Бас үзэн ядалтын үгсээр

 намайг тойруулж,
Миний эсрэг тэд
шалтгаангүйгээр довтлов.

4 Хайрын минь хариуд тэд
намайг буруутгаж байна.
Харин би залбирна.
5 Надад сайныг муугаар,
Хайрыг минь үзэн ядалтаар

 тэд хариуллаа.
6 Буруутыг түүний дээр томилж,
Сөргөлдөгчийг баруун гар талд нь

 зогсоогтун.
7 Шүүгдэх үед нь буруутай гээд
түүнийг урагш гаргаж,
Залбирлыг нь ч хүртэл

 нүгэл болгооч.
8 Хоног өдрүүд нь цөөхөн байг,
Харгалзах үүргийг нь

 өөр нэгэн аваг.
9 Хүүхдүүдийг нь өнчин,
Эхнэрийг нь бэлэвсэн болгоо!
10 Хүүхдүүдийг нь хэсүүлэн

 тэнүүчлүүлж, гуйлгачлуулаач!
Сүйрсэн гэрүүдээс нь
тэднийг холдуулан гаргаач!
11 Өөрт нь байгаа бүхнийг

 зээлдүүлэгч хүнд олзлуулж,
Хүч хөдөлмөрийг нь

 хөндлөнгийнхөнд тонуулаач!
12 Түүнд өршөөл хүртээх хэнийг ч,
Өнчин хүүхдүүдийг нь ч өрөвдөх

 хэнийг ч үгүй болгооч!
13 Хойчийг нь таслаач.
Ирэх үед нэрсийг нь арчуулаач!
14 Эцэг өвгөдийнх нь хилэнцийг
ЭЗЭНий өмнө сануулж,
Эхийнх нь нүгэл арчигдахыг
Бүү зөвшөөрөөч!
15 Тэдний тухай дурсамжийг
дэлхийгээс арилгуулахаар
ЭЗЭНий өмнө тэднийг

 байнга байлгаач!
16 Учир нь тэрээр хайр энэрлийг

 үйлдэхээ эс санав.
Харин зүдрэгчийг болон

 гачигдагчийг,
Мөн зүрхэндээ шаналсан хүнийг

 үхтэл хавчив.
17 Бас хараах дуртай байсан бөгөөд

 тэр нь буцаж бууг.
Ерөөлд баярлаагүй бөгөөд
Тэр нь ч түүнээс хол байг.
18 Хараалыг тэр өөртөө
Хувцас шиг өмсөж байсан.
Дотор нь тэр ус шиг,
Ясанд нь тэр тос шиг шингэг.
19 Тэр нь өмсдөг хувцас нь мэт,
Үргэлж бүсэлдэг бүс нь мэт

 болох болтугай.
20 Энэ нь намайг буруутгагчдад

 хийгээд
Миний сэтгэлийн эсрэг

 муучлан яригчдад
ЭЗЭНээс өгөх шан болог.
21 Харин БУРХАН Эзэн,
Нэрийнхээ төлөө

 надад Та үйлдээч,
Хайр энэрэл тань сайн учраас
намайг авраач.
22 Учир нь би зүдрэгч ба гачигдагч

 бөгөөд
Зүрх минь миний дотор

 шархадсан байна.
23 Би уртсаж буй сүүдэр мэт

 алга болж,
Царцаа мэт хийсэн туугдаж байна.
24 Мацгаас болж өвдөг минь сулран
Мах бие минь ч

 өөх тосоор дутагдлаа.
25 Би бас тэдэнд шившиг болсонд
Тэд намайг хараад,
толгойгоо сэгсэрч байна.
26 Бурхан ЭЗЭН минь, надад туслаач.
Хайр энэрлийнхээ ёсоор авраач,

 намайг.
27 Энэ Таны мутар гэдгийг
Тэдэнд мэдүүлээч.
ЭЗЭН Та үүнийг үйлдсэн билээ.
28 Тэд харааг, харин Та ерөөгөөч!
Босохдоо тэднийг

 ичгүүрт оруулж,
Боолыгоо харин баярлуулаач!
29 Өөрийг минь буруутгагчдыг
ичгүүрээр хувцаслаж,
Өөрсдийнх нь шившгээр тэднийг
нөмрөг мэт ороогооч!
30 ЭЗЭНд би

 үлэмж талархлыг өргөнө.
Олны дунд би Түүнийг магтана.
31 Учир нь тэдний сэтгэлийг
Буруушаагчаас аврахын тулд
Тэрээр гачигдагчийн баруун гар

 талд зогсдог.