ДУУЛАЛ 146

Бурханы ач тусыг магтагтун!

146 1 ЭЗЭНийг магтагтун!
Сэтгэл минь ээ,

ЭЗЭНийг магтагтун!
2 Амьддаа ЭЗЭНийг би магтана.
Байх зуураа Бурхандаа

магтан дуулна.
3 Ноёдод, авралгүй хүний хүүд ч

бүү итгэ.
4 Сүнс нь гарч явах үед тэд

газар шороо уруу буцдаг.
Яг тэр өдөр бодлууд нь

мөхдөг билээ.
5 Иаковын Бурханаар туслуулдаг,
Бурхан ЭЗЭНдээ найдагч

ерөөлтэй еэ!
6 Тэнгэр ба газар,
Далай хийгээд түүн дотор байгч

бүхнийг бүтээсэн Тэрээр
Итгэлийг мөнхөд сахидаг.
7 Дарлагдагсдад шударга ёсыг

гүйцэлдүүлж,
Өлсөгчдөд ч талхыг өгдөг.
ЭЗЭН, хоригдлуудыг чөлөөлдөг.
8 ЭЗЭН, сохруудад хараа оруулж,
ЭЗЭН, сөхрөгсдийг босгодог.
Зөвт хүмүүсийг ЭЗЭН хайрладаг.
9 ЭЗЭН, ирмэл хүмүүсийг

хамгаалж,
Эцэггүй болоод бэлэвснийг

тэтгэдэг,
Харин гэм буруутнуудын

замыг тахирлуулдаг.
10 Сион оо, Бурхан ЭЗЭН чинь
Үеэс үед, мөнхөд захирна.
ЭЗЭНийг магтагтун!