ДУУЛАЛ 47 

Бурханы захиргаа
Удирдаачид. Корагийн хөвгүүдээс. Дуулал.

47 1 Хүмүүс ээ, бүгд алгаа таш.
Уухайн дуугаар

 Бурханд хашхирагтун.
2 Учир нь Хамгийн Дээд ЭЗЭН
Аймшигтай бөгөөд
Бүх дэлхийн аугаа Хаан юм.
3 Тэр бидний дор ард түмнүүдийг,
Хөл дор маань

 улс үндэстнүүдийг оруулсан.
4 Өөрийн хайрласан Иаковын

 сүр жавхлан болох
Өвийг маань Тэр бидэнд

 сонгосон.                                                           Села
5 Бурхан хашхирах дуунд,
Бүрээн дуун дунд
ЭЗЭН дээш залрав.
6 Магтан дуулагтун,
Бурханыг магтан дуулагтун.
Магтан дуулагтун,
Бидний Хааныг магтан дуулагтун.
7 Бурхан бүх дэлхийн Хаан тул
Яруу сайхан дууллаар магтан

 дуулагтун.
8 Бурхан улс үндэстнүүдийг

 захиран
Ариун сэнтийдээ залардаг.
9 Улс үндэстнүүдийн ноёд
Абрахамын Бурханы

 ард түмэнтэй хамт цугларчээ.

Учир нь дэлхийн бамбайнууд

 Бурханых
Тэр үлэмж ихээр өргөмжлөгдсөн.