ДУУЛАЛ 149

Израилийг ивээгч ЭЗЭНийг магтагтун!

149 1 ЭЗЭНийг магтагтун!

ЭЗЭНд шинэ дууг,
Бишрэлтнүүдийн цуглаанд
Түүний магтаалыг дуулагтун!
2 Израиль, Бүтээгчдээ баярлагтун!
Сионы хөвгүүд

 Хаандаа баярлагтун!
3 Бүжиглүүлэн  нэрийг нь магтуул.
Хэнгэрэг болон ятга хөгжмөөр,

 тэднээр
Түүнийг магтуул.
4 Учир нь ЭЗЭН

 ард түмнээрээ бахаддаг.
Дордсыг Тэрээр авралаар

 үзэсгэлэнтэй болгодог.
5 Бишрэлтнүүдийг

 алдар дотор баясуул.
Орон дотор нь ч тэднийг

 баясгалантайгаар дуулуул.
6 Хоолойд нь Бурханы дээд

 магтаалуудыг,
Хос ирт илдийг гарт нь байлга.
7 Энэ нь үндэстнүүд дээр

 өшөө авалтыг,
Ард түмнүүд дээр

 ялыг гүйцэлдүүлэхийн тулд,
8 Хаадыг нь гинжээр,
Ноёдыг нь төмөр дөнгөөр

 хүлэхийн тулд,
9 Бичигдсэн шүүлтийг тэдэнд
гүйцэтгэхийн тулд болой.
Бишрэлт бүгдэд нь

 хүндэтгэл энэ билээ.
ЭЗЭНийг магтагтун!