ДУУЛАЛ 7

Тусламж эрсэн гуйлт
Бениамин хүн Кушийн талаар

ЭЗЭНд дуулсан Давидын шигаион.

7 1 Бурхан ЭЗЭН минь,
Таны дотор би хоргодсон билээ.
Намайг мөшгөж буй бүгдээс
Намайг авран чөлөөлөөч.
2 Эс тэгвээс арслан мэт
Тэд намайг тасчиж,
Аврах хүнгүйд тэд намайг чирнэ.
3 Бурхан ЭЗЭН минь,

хэрэв би үүнийг хийсэн бол,
Хэрэв гарт минь

гэм нүгэл байгаа бол,
4 Анддаа хорон муу хариу барьж,

Өстнөө шалтаггүйгээр цөлмөсөн

 бол
5 Дайсан минь намайг

 мөшгөн бариг.
Амийг минь тэрээр

 газарт гишгэлэн
Алдрыг минь тоос шороонд

 унагааг.                                                                                          Села
6 ЭЗЭН, ууран дотроо босооч.
Өстнүүдийн минь

 хилэнгийн эсрэг
Өөрийгөө Та өргөөч.
Та шийтгэлийг товлосон билээ.
7 Үндэстэн хотол түмнээр
Өөрийгөө Та хүрээлүүлж,
Тэдний дээгүүр өндөртөө

 буцаж залраач.
8 ЭЗЭН ард түмнүүдийг шүүдэг.
Миний доторх гэмгүй шударга,

 үнэнч байдлын минь дагуу,
ЭЗЭН, намайг зөвтгөөч.
9 Гэм буруутны хорон мууг төгсгөж,
Харин зөвт хүнийг бат

 тогтоогооч.
Зөв шударга Бурхан
Зүрх ба оюун бодлыг шалгадаг.
10 Миний бамбай болсон Бурхан
Зөв шударга зүрхтнийг авардаг.
11 Бурхан шударга шүүгч бөгөөд
Өдөр бүр хилэгнэдэг Бурхан.
12 Хэрвээ хүн гэмшихгүй бол
Тэрээр илдээ ирлэх болно.
Тэрээр нумаа хөвчлөөд,

 бэлэн болгожээ.
13 Тэрээр бас Өөртөө

үхлийн зэвсгүүдийг бэлтгэжээ
Тэрээр сумаа галт сум болгомуй.
14 Тэд ёс бусыг хэрхэн олж,
Хорон мууг тээж,
Худал хуурмагийг

 төрүүлдгийг харагтун,
15 Тэд нүх малтан хөндийлөөд,
Тэр нүхэндээ унасан юм.
16 Хорон муу төлөвлөгөө нь
Өөрийнх нь толгой дээр

эргэн ирж,
Хүчирхийлэл нь өөрийнх нь

зулай дээр бууна.
17 Би ЭЗЭНд зөв шударгынх нь

 дагуу талархаж,
Хамгийн Дээд ЭЗЭНий нэрд
магтаалыг дуулна.