ДУУЛАЛ 67

Бурханыг магтах үндэстнүүд
Удирдаачид: Утсан хөгжим дээр.

Дуулал. Дуу.

67 1 Биднийг нигүүлсэн

 биднийг ерөөж,

Царайгаа дээрээс минь
гэрэлтүүлээч, Бурхан!                                                    Села
2 Энэ нь Таны зам дэлхий дээр,
Таны аврал бүх үндэстний дунд
Танигдахын тулд билээ.
3 Бурхан, Таныг ард түмнүүд магтаг
Ард түмэн Таныг магтаг,

 бултаараа.
4 Үндэстнүүд баярлан

 баяр хөөрөөр дуулаг.
Учир нь Та хүмүүсийг
Шударга ёсоор шүүж,
Дэлхий дээр үндэстнүүдийг
Захирах болно.                                                                          Села
5 Бурхан, Таныг ард түмнүүд магтаг.
Ард түмэн бүгдээрээ Таныг магтаг,
6 Газар ургацаа ургуулан гаргажээ.

Бурхан, бидний Бурхан
Биднийг ерөөнө.
7 Бурхан биднийг ерөөнө,
Газар дэлхийн бүх хязгаар
Түүнээс эмээдэг.