87 1Түүний суурь ариун ууланд бий.
2ЭЗЭН Сионы дааман хаалгуудыг
Иаковын оршин суух газруудаас илүүгээр хайрладаг.
3Бурханы хот оо,
Чиний талаар алдартай юмс яригддаг.
4
“Намайг мэдэгчдийн дунд би Рахаб болон Вавилоныг дурдана.
Харагтун, Филист ба Тир Етиопын хамт
“Энэ нэгэн тэнд төрсөн” гэнэ”.
5Харин Сионы тухай
“Энэ хүн ба тэр хүн түүний дотор төрсөн” гэж хэлэгдэнэ.
Хамгийн Дээд Нэгэн Өөрөө түүнийг байгуулна.
6ЭЗЭН хүмүүсийг бүртгэх үедээ тоолж,
“Энэ нэгэн тэнд төрсөн” гэнэ.
7
Тэгээд дуулдаг хүмүүс лимбэ тоглодог хүмүүсийн хамт
“Миний бүх эх булгууд чамд бий” гэнэ.