120 1Би зовлон бэрхшээлийнхээ дунд ЭЗЭНд хандан хашхирсанд
Тэрээр надад хариулсан.
2Өө, ЭЗЭН, миний сэтгэлийг худалч уруулаас болон
Худал хуурмаг хэлнээс авраач.
3Худал хуурмаг хэл ээ, чамд юу өгч, чамд өөр юуг хийж болох вэ?
4Арц модны шатаж буй нүүрстэй
Дайчин хүний хурц сум.

5Би Мешект түр сууж,
Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул би гаслантай яа!
6Амар тайвныг үзэн ядагчтай хамт
Сэтгэл минь хэтэрхий удаан оршин суужээ.
7Би бол амар тайван. Харин намайг ярьж байхад
Тэд дайныг хүсдэг билээ.