149 1ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНд шинэ дууг,
Бурханлаг хүмүүсийн чуулганд Түүний магтаалыг дуулагтун.
2Израиль өөрийн Бүтээгчдээ баярлагтун.
Сионы хөвгүүд өөрсдийн Хаандаа баярлагтун.
3Бүжиг бүжиглүүлэн тэднээр Түүний нэрийг магтуул.
Хэнгэрэг болон ятга хөгжмөөр, тэднээр Түүнийг магтуул.
4Учир нь ЭЗЭН Өөрийн хүмүүсээр бахддаг.
Тэрээр зовогч хүмүүсийг авралаар үзэсгэлэнтэй болгоно.

5Бурханлаг хүмүүсийг алдрын дунд баясуул.
Тэднийг орон дээр нь ч баясгалантайгаар дуулуул.
6Тэдний аманд Бурханы дээд магтаалуудыг,
Гарт нь хос иртэй илд байлга.
7Энэ нь үндэстнүүдээс өшөө авч
Ард түмнүүдийг яллахын тулд,
8Тэдний хаадыг гинжээр гинжилж
Ноёдыг нь төмөр дөнгөөр тушихын тулд,
9Бичигдсэн шүүлтийг тэдэнд гүйцэтгэхийн тулд болой.
Энэ бол Түүний бүх бурханлаг хүмүүст хүндэтгэл юм.
ЭЗЭНийг магтагтун!