148 1ЭЗЭНийг магтагтун!
Тэнгэрүүдээс ЭЗЭНийг магтагтун!
Түүнийг өндөрт магтагтун!
2Түүний бүх тэнгэр элч нар аа, Түүнийг магтагтун!
Түүний бүх цэргүүд ээ, Түүнийг магтагтун!
3Нар ба сар аа, Түүнийг магтагтун!
Гэрэлт бүх одод оо, Түүнийг магтагтун!
4Хамгийн дээд тэнгэрүүд болон
Тэнгэрийн дээрх ус ч Түүнийг магтагтун!
5Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.
Учир нь Түүний тушааснаар тэд бүтээгдсэн билээ.
6Тэр бас үүрд мөнхөд тэднийг байрлуулсан юм.
Тэрээр хэзээ ч өнгөрөн одохгүй зарлигийг гаргасан юм.

7Газар дээрээс ЭЗЭНийг магтагтун.
Далайн амьтад болон далайн гүнүүд,
8Гал ба мөндөр, цас ба үүлс,
Түүний үгийг гүйцэтгэдэг шуурга салхи,
9Уулс ба бүх толгод,
Жимсний модод ба бүх хушнууд,
10Араатан амьтад ба бүх мал сүргүүд,
Мөлхөгчид ба жигүүртэн шувууд,
11Дэлхийн хаад ба бүх хүмүүс,
Түшмэд ба дэлхийн бүх шүүгчид,
12Залуус ба онгон бүсгүйчүүд,
Хөгшчүүл ба хүүхдүүд магтагтун.

13Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.
Учир нь Түүний нэр л ганцаараа эрхэм дээд билээ.
Түүний сүр жавхлан газар ба тэнгэрийн дээгүүр байдаг.
14Тэрээр Өөрийн хүмүүсийн төлөө эврийг өргөсөн.
Энэ нь Түүний бүх бурханлаг хүмүүс,
Түүнд ойр буй хүмүүс болох Израилийн хөвгүүдийн төлөөх магтаал болой.
ЭЗЭНийг магтагтун!