136 1ЭЗЭНд талархагтун. Учир нь Тэр сайн,
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
2Бурхдын Бурханд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
3Эздийн ЭЗЭНд талархагтун,
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
4Агуу гайхамшгуудыг ганцаар үйлдэгч Түүнд талархагтун,
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
5Цэцэн мэргэнээр тэнгэрүүдийг бүтээсэн Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
6Газрыг усан дээгүүр дэлгэсэн Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
7Агуу гэрлүүдийг бүтээсэн Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
8Нараар өдрийг захируулагч Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
9Шөнийг захируулахаар сар ба оддыг бүтээсэн Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

10Египетийн ууган хүүхдүүдийг цохисон Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
11Израилийг тэдний дундаас гарган авчирсан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
12Хүчит гар, сунгасан мутраар гаргасан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
13Улаан Тэнгисийг хоёр хэсэгт хуваасан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
14Түүний дундуур Израилийг гаргасан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
15Харин Тэрээр Фараон ба түүний их цэргийг Улаан Тэнгист сүйрүүлсэн Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
16Өөрийн хүмүүсийг цөлөөр дагуулсан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
17Их хаадыг бут цохьсон Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
18Хүчит хаадыг алсан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
19Аморичуудын хаан Сихоныг алсан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
20Башаны хаан Огийг алсан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
21Тэдний газрыг өв болгон өгсөн Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
22Өөрийн зарц Израильд өв болгосон Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

23Дорд байхад маань биднийг дурсан санасан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
24Биднийг өстнүүдээс маань аварсан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
25Бүх махбодод хоол хүнс өгдөг Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
26Тэнгэрийн Бурханд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.