67 1Бурхан биднийг нигүүлсэн, биднийг ерөөж,
Өөрийн нүүрийг бидний дээр тусгаач. 2Энэ нь Таны зам дэлхий дээр,
Таны аврал бүх үндэстнүүдийн дунд танигдахын тулд билээ.
3Бурхан, Таныг ард түмнүүд магтаг.
Бүх ард түмнүүд Таныг магтаг.
4Үндэстнүүд баярлан, баяр хөөрөөр дуулаг.
Учир нь Та хүмүүсийг шударга ёсоор шүүж,
Дэлхий дээр үндэстнүүдийг захирах болно. 5Бурхан, Таныг ард түмнүүд магтаг.
Бүх ард түмнүүд Таныг магтаг.
6Газар ургацаа ургуулан гаргажээ.
Бурхан, бидний Бурхан биднийг ерөөдөг.
7Газар дэлхийн бүх хязгаарыг Өөрөөсөө эмээдэг болгохын тулд
Бурхан биднийг ерөөдөг.