43 1Бурхан, намайг зөвтгөж,
Бурхангүй үндэстний эсрэг миний хэргийг дэмжээч.
Хуурмаг, шударга бус хүнээс намайг авраач.
2Та бол миний хүч чадлын Бурхан билээ.
Юунд Та намайг орхисон бэ?
Юунд би дайсны дарамтнаас болж гашуудан явна вэ?

3Өөрийн гэрэл ба Өөрийн үнэнийг илгээж,
Тэднээр намайг удирдуулаач.
Тэднээр намайг Өөрийн ариун уул ба Өөрийн орших газарт авчруулаач.
4Тэгээд би Бурханы тахилын ширээнд хүрч очин,
Өө Бурхан, миний Бурхан,
Таныг би босоо ятгаар магтана.
Миний бялхам баяр баясал Бурханых билээ.

5Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?
Яагаад чи миний дотор үймүүлэгдэнэ вэ?
Бурханд найд,
Учир нь би өөрийн туслагч ба өөрийн Бурханыг,
Түүнийг дахин магтах болой.