131 1Өө, ЭЗЭН, зүрх минь бардам биш, нүд минь ч ихэмсэг биш юм.
Би их үйлс,
Эсвэл надад хэт хүнд зүйлсэд ч оролцдоггүй.
2Би сэтгэлээ үнэхээр тайвшруулан чимээгүй болгосон.
Хөхнөөс гарсан хүүхэд эхийнхээ тэвэрт байдаг шиг
Сэтгэл минь миний дотор хөхнөөсөө гарсан хүүхэд мэт юм.
3Израиль аа, өдгөөгөөс мөнхийн мөнхөд
ЭЗЭНд найдагтун!