70 1Бурхан, намайг аврахаар яараач.
ЭЗЭН, надад туслахаар хурдлаач.
2Миний амийг эрэн хайгчид
Доромжлогдон, ичгүүрт орог.
Намайг гэмтэхэд баярлагчид
Эргэж, шившиг болог.
3“Ха, ха” гэгчид
Өөрсдийн ичгүүрээс болж эргэж буцаг.

4Таныг эрэн хайгчид бүгд Таны дотор баярлан, баясаг.
Таны авралыг хайрлагсад
“Бурхан өргөмжлөгдөх болтугай” гэж үргэлж хэлэг.
5Харин би зовж зүдэрсэн бөгөөд гачигдсан байна.
Бурхан, над уруу хурдан ирээч.
Та бол миний тусламж, миний аврагч юм.
ЭЗЭН, бүү саатаач.