46 1Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал,

Зовлон дундах бодит тусламж юм.
2Тиймээс газар дэлхий өөрчлөгдөхөд ч,
уулс далайн гүн уруу нуран ороход ч бид айхгүй.
3Ус хүржигнэн хүрхэрч,
Уулс бардамналд нь ганхан чичрэвч айхгүй.
4Бурханы хот буюу Хамгийн Дээд Нэгэний ариун оршихуйг баясгадаг урсгалтай гол байдаг.
5Бурхан түүний голд оршин байгаа бөгөөд тэр нь ганхахгүй.
Бурхан түүнд үүрийн гэгээнээр тусална.
6Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхав.
Түүнийг дуугарсанд газар хайлав.
7Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт.
Иаковын Бурхан бол бидний хүчит цайз юм.
8Ирж, Бурханы үйлсийг харагтун.
Тэрээр газар дэлхийг сүйрүүлсэн.
9Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог.
Тэр нумыг хугалан, жадыг хоёр хэсэгт хуваадаг.
Тэрээр тэрэгнүүдийг галдан шатаадаг.
10Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд.
Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөнө,
Би дэлхийд өргөмжлөгдөнө.
11Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт.
Иаковын Бурхан бол бидний хүчит цайз.