123 1Тэнгэрт залрагч аа,
Тан уруу би харцаа өргөж байна.
2Харагтун, зарцын нүд эзэнтнийхээ гарыг,
Шивэгчний нүд эзэгтэйнхээ гарыг хардаг шиг
Түүнийг биднийг нигүүлсэх хүртэл
Бидний нүд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу хардаг.

3Биднийг нигүүлсээч, Өө, ЭЗЭН, биднийг нигүүлсээч.
Учир нь бид доромжлолоор ихэд дүүрсэн билээ.
4Бидний сэтгэл
Цалгар хүмүүсийн доог тохуу,
Бардамнагчдын доромжлолоор ихэд дүүрсэн билээ.