53 1Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байхгүй” гэв.
Тэд ялзарсан бөгөөд жигшмээр шударга бусыг үйлдсэн.
Сайныг үйлддэг хүн байхгүй.
2Ухаардаг, Бурханыг хайдаг хүн байгаа эсэхийг үзэхээр
Бурхан хүний хөвгүүд уруу тэнгэрээс өнгийн харжээ.
3Тэд хүн бүр гажиж,
Хамтдаа бузар болцгоосон.
Сайныг үйлддэг хүн байхгүй, нэг ч хүн байхгүй.

4Миний хүмүүсийг талх идсэн мэт иддэг
Бузар муугийн ажилчид ухаардаггүй юм уу?
Тэд Бурханыг дууддаггүй юм уу?
5Тэд айхаар юм байхгүй газар ихэд айсан билээ.
Учир нь Бурхан чамайг бүслэгчдийн ясыг бутраан тараасан.
Бурхан тэднийг голсон учраас чи тэднийг ичгүүр болгосон.
6Өө, Израилийн аврал Сионоос гараасай!
Бурхан Өөрийн олзлогдогсдыг буцаан авчрахад
Иаковыг баясга, Израилийг баярлуул.