75 1Бид Танд талархал өргөж байна, Бурхан, бид талархал өргөж байна.
Учир нь Таны нэр ойрхон байна.
Хүмүүс Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.
2“Би тогтоосон цагийг сонгохдоо
Шулуун шударгаар шүүдэг нь Би билээ.
3Газар дэлхий болон түүн дотор оршин суугч бүгд үгүй болдог.
Түүний баганануудыг бат бөхөөр тогтоосон нь Би билээ. 4Би бардамнагчид “Бүү бардамна”,
Хорон муу хүнд “Эврээ бүү өргө.
5Эврээ өндөрт бүү өргө.
Бардам хүзүүтэй бүү ярь” гэсэн”.

6Учир нь өргөмжлөл дорноос үгүй, өрнөөс ч үгүй
Цөлөөс ч ирдэггүй.
7Харин Бурхан бол Шүүгч юм.
Тэрээр нэгийг бууруулж, нөгөөг өргөмжилдөг.
8Учир нь аяга ЭЗЭНий мутарт байгаа бөгөөд дарс ч хөөсөрч байна.
Тэр нь сайн хутгагдсан бөгөөд Тэрээр түүний дотроос асгадаг.
Үнэхээр дэлхийн бүх хорон муу хүн түүний шавхрууг шавхан уух болой.

9Харин би мөнхөд тунхаглана.
Би Иаковын Бурханд магтан дуулна.
10Хорон муу хүний бүх эврүүдийг Тэр огтолж,
Харин зөв шударга хүний эврүүд өндөрт өргөгдөнө.