61 1Бурхан, миний хашхирахыг сонсооч.
Миний залбиралд чих тавиач.
2Миний зүрх сэтгэл дарамтанд ороход газар дэлхийн хязгаараас би Таныг дууддаг. Надаас өндөр хадан тийш намайг хөтлөөч.
3Учир нь Та миний хоргодох газар,
Дайсны эсрэг бат бэх цамхаг байсаар ирсэн билээ.
4Өөрийн майханд намайг мөнхөд суулгаач.
Таны жигүүрийн дор намайг хоргодуулаач.
5Бурхан, Та миний тангаргуудыг сонссон билээ.
Та нэрээс тань эмээгчдийн өвийг надад өгсөн.
6Та хааныг урт наслуулна.
Тэрээр олон үеүдийн турш амьдарна.
7Тэрээр Бурханы өмнө мөнхөд амьдрах болно.
Түүнийг хамгаалуулахаар хайр энэрэл болон үнэнийг томилооч.
8Тийнхүү өдөр өдрөөр өөрийн тангаргуудыг биелүүлэхийн тулд
Би Таны нэрийг мөнхөд магтан дуулна.