100 1Бүх газар дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун.
2ЭЗЭНд баяртайгаар үйлчил.
Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн.
3ЭЗЭН Өөрөө бол Бурхан гэдгийг мэдтүгэй.
Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус юм.
Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг.

4Түүний дааман хаалгаар талархалтайгаар,
Түүний хашаанд магтаалтайгаар ор.
Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт.
5Учир нь ЭЗЭН бол сайн.
Түүний хайр энэрэл мөнхийнх бөгөөд
Түүний итгэлтэй байдал бүх үеийнхэнд юм.