114 1Израиль Египетээс,
Иаковын гэр харь хэлтэй хүмүүсийн дундаас гарахад
2Иуда Түүний ариун газар,
Израиль ч Түүний эзэмшил болсон билээ.

3Тэнгис хараад зугтжээ.
Иордан ч ухран буцав.
4Уулс хуц мэт харайж,
Толгод хурга мэт цовхчив.
5Тэнгис ээ, юуны учир чи зугтав аа?
Иордан аа, чи юунд ухрав аа?
6Уулс аа, та нар юунд хуц мэт харайв?
Толгод оо, юунд хурга мэт цовхчив?

7Өө, газар дэлхий Эзэний өмнө,
Иаковын Бурханы өмнө доргигтун.
8Тэрээр хадыг усан цөөрөм,
Хатуу чулууг ч усны булаг болгосон.