85 1Өө, ЭЗЭН, Та Өөрийн нутагт ивээлээ үзүүлсэн.
Та Иаковын олзлогдогсдыг буцааж ирүүлсэн.
2Та Өөрийн ард түмний гэм бурууг уучилсан.
Та тэдний бүх нүглийг далдалсан. 3Та Өөрийн бүх уур хилэнг зайлуулсан.
Та Өөрийн шатаж буй уураас эргэн буцсан.

4Өө, бидний авралын Бурхан, биднийг сэргээж,
Бидэнд хандсан Өөрийн уур хилэнг зогсоогооч.
5Та бидэнд мөнхөд уурлах уу?
Та бүх үеийнхэнд Өөрийн уурыг үргэлжлүүлсээр байх уу?
6Таны хүмүүс Танд баярлахын тулд
Та Өөрөө биднийг сэргээхгүй гэж үү?
7Өө, ЭЗЭН, Өөрийн хайр энэрлийг бидэнд үзүүлж,
Өөрийн авралыг бидэнд хайрлаач.

8Бурхан ЭЗЭНий айлдахыг би сонсоно.
Учир нь Тэр Өөрийн ард түмэн буюу Өөрийн бурханлаг хүмүүст амар тайвныг айлдана.
Харин тэднийг мунхаглал уруу буцахыг үл зөвшөөрье.
9Бидний газар нутагт алдар оршихын тулд
Түүний аврал Түүнээс эмээгчдэд үнэхээр ойр байна.
10Хайр энэрэл болон үнэн хамтдаа уулзжээ.
Зөв шударга болон амар тайван бие биеэ үнсжээ.
11Үнэн газраас оргилон,
Зөв шударга байдал тэнгэрээс өнгийн хардаг.
12Үнэндээ ЭЗЭН сайныг өгөх бөгөөд
Бидний газар нутаг ургацаа ургуулна.
13Зөв шударга байдал Түүний өмнө явж,
Түүний алхмуудыг зам дээр тавина.