138 1Би бүхий л зүрхээрээ Танд талархал өргөнө.
Би бурхдын өмнө Таныг магтан дуулна.
2Би Таны ариун сүм уруу хандан сөгдөн мөргөж,
Таны хайр энэрэл, үнэний тань төлөө Таны нэрд талархал өргөнө.
Учир нь Та Өөрийн бүх нэрээр Өөрийн үгийг өндөрт өргөмжилсөн юм.
3Миний дуудсан өдөр Та надад хариулжээ.
Та сэтгэлийг минь хүчтэй болгон намайг зоригжуулсан.

4Өө, ЭЗЭН, Таны амнаас гарах үгийг сонсохдоо
Газрын бүх хаад Танд талархал өргөнө.
5Тэд ЭЗЭНий замуудын тухай дуулна.
Учир нь ЭЗЭНий сүр жавхлан агуу их билээ.
6Учир нь ЭЗЭН хэдийгээр өндөрт оршдог боловч
Дорд хүнийг харж ханддаг,
Харин бардамнагчийг Тэр холоос ч мэддэг юм.

7Хэдийгээр би бэрхшээл зовлонгийн дунд явдаг ч Та намайг сэргээнэ.
Та мутраа миний дайснуудын уур хилэнгийн өмнөөс сунгах бөгөөд
Таны баруун мутар намайг аварна.
8ЭЗЭН надад хамаарах зүйлсийг гүйцэлдүүлнэ.
Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл мөнхийн юм.
Өөрийн мутрын бүтээлүүдийг бүү орхиоч.