15 1ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ?
Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?
2Үнэнчээр явж, зөв шударгыг үйлдэж,
Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн.
3Тэрээр хэлээрээ гүтгэдэггүй,
Өөрийн анд нөхөрт ч муу юм хийдэггүй,
Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй.
4Түүний нүдэнд олиггүй хүн жигшигддэг
Боловч ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг юм.
Тэр өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй.
5Тэр өөрийн мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй,
Гэмгүй хүний эсрэг хахууль авдаг ч үгүй.
Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.