121 1Би харцаа уулс уруу өргөнө.
Хаанаас надад тусламж ирэх вэ?
2Миний тусламж тэнгэр ба газрыг бүтээсэн
ЭЗЭНээс ирдэг.
3Тэр чамайг хөл алдуулахгүй.
Чамайг хамгаалагч Тэрээр үүрэглэхгүй.
4Харагтун, Израилийг хамгаалагч Тэрээр
Үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй.

5ЭЗЭН бол чамайг хамгаалагч.
ЭЗЭН бол чиний баруун гар тал дахь чиний сүүдэр юм.
6Өдрөөр нар ч чамайг хорлохгүй,
Шөнөөр сар ч хөнөөхгүй.
7ЭЗЭН чамайг бүх хор хөнөөлөөс сахин хамгаална.
Тэр чиний сэтгэлийг сахина.
8ЭЗЭН чиний орох, гарах бүрийг
Өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.