8 1ЭЗЭН, бидний Эзэн,
Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ!
Та Өөрийн цог жавхланг тэнгэрүүдийн дээгүүр байрлуулсан билээ.
2Өөрийн өстнүүдээс болж
Балчир, нярай хүүхдүүдийн амаар
Та хүч чадлыг бататгасан нь
Дайсан болон хонзогногчийг дуугүй байлгахын тулд болой.

3Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг,
Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо
4Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж,
Хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?
5Та түүнийг Бурханаас арай дор болгож,
Алдар ба хүндэтгэлийн титмийг түүнд өмсгөжээ.
6Та түүнд Өөрийн мутрын бүтээлүүдийг захируулдаг.
Та түүний хөл дор бүх юмсыг тавьсан нь
7Бүх хонь ба үхэр,
Мөн хээрийн араатан амьтад,
8Тэнгэрийн шувууд болон далайн загас буюу
Усан замаар сэлэгч бүхэн юм.

9ЭЗЭН, бидний Эзэн,
Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ!