Билдадын үг: Иов гэмших учиртай

8 1 Дараа нь шух хүн Билдад хариулан
2 —Хэр удаан чи эдгээр

зүйлийг чалчиж,
Амны чинь үгс

хүчит салхи болох юм бэ?
3 Бурхан шударга ёсыг

завхруулдаг уу?
Төгс Хүчит Нэгэн

зөв юмыг завхруулдаг уу?
4 Хэрэв хөвгүүд чинь Түүний эсрэг

нүгэл үйлдсэн бол
Тэр тэднийг гэмт үйлдлийнх нь

гарт тушаадаг.
5 Хэрэв чи Бурханыг хайж,
Төгс Хүчит Нэгэний

өршөөлийг гуйх юм бол,
6 Хэрэв чи цэвэр бөгөөд

зөв шударга бол,
Тэр гарцаагүй чиний төлөө

Өөрөө босож,
Чиний зөв шударга орон гэрийг

дахин босгоно.
7 Эхлэл чинь бага байсан ч
Төгсгөл чинь агуу их болно.
8 Өнгөрсөн үеийнхний

талаар асууж,

 Өвөг дээдсийнх нь эрэлхийлж

байсныг эргэцүүлж
бод.
9 Бид чинь өчигдрийнх,
Газар дэлхий дээрх

бидний өдрүүд сүүдэр мэт.
Тиймээс бид юу ч мэддэггүй

билээ.
10 Тэд чамд сурган хэлж,
оюун санааныхаа үгсийг

гаргахгүй гэж үү?
11 Намаг байхгүй бол

хулс ургаж чадах уу?
Усгүйгээр зэгс ургаж чадах уу?
12 Тэр нь огтлогдоогүй

ногооноороо байхдаа ч
Алив ургамлаас өмнө

хатаж хорчийдог аж.
13 Бурханыг умартсан бүх хүний зам

үүнтэй адил юм.
Сүсэг бишрэлгүйчүүдийн

найдвар мөхнө.
14 Тэдний найдвар хэврэг бөгөөд
Итгэл нь аалзны шүлсэн тор юм.
15 Тэр өөрийн гэрт найддаг боловч

гэр нь тогтдоггүй.
Тэр түүнээс зуурдаг боловч

тэр нь даадаггүй.
16 Тэрээр наранд өтгөрөн ургаж,
Мөчрүүд нь цэцэрлэгээр нэг

тархдаг.
17 Түүний үндэснүүд

чулуун овоог ороож,
Тэндээ чулуун дунд үндэслэнэ.
18 Хэрэв тэрээр

байрнаасаа хөдөлбөл,
Дараа нь тэр газар

түүнийг үгүйсгэж
“Би чамайг огт хараагүй” гэнэ.
19 Харагтун, энэ нь түүний замын

баяр баясгалан агаад
Өөр хүмүүс шорооноос соёолох болно.
20 Харагтун, өөлөх өөгүйг Бурхан

үнэхээр үл орхино,
Ёр мууг үйлдэгчдийн гарыг
Тэрээр эс дэмжинэ.
21 Тэр чиний амыг инээдээр,
Уруулыг чинь баярын дуугаар

дүүргэх л болно.
22 Чамайг үзэн ядагчид

ичгүүрээр хувцаслах бөгөөд
Гэм буруутны майхан

үгүй болох болно гэв.