Иовын хариу: Золигч минь амьд

19 1 Тэгэхэд Иов хариулан
2 —Хэдий болтол сэтгэлийг минь та нар тарчлааж,
Үгээрээ намайг бяцлах юм бэ?
3 Арвантаа цээрлүүлэв

 та нар, намайг
Ахин та нар намайг

 буруутгахаасаа ч ичихгүй байна уу?
4 Алдсан байсан ч үнэндээ
Алдаа минь наддаа л үлдэнэ.
5 Миний эсрэг өөрсдийгөө

 дөвийлгөж,
миний шившгийг надад нотолж

 байгаа бол
6 Бурхан намайг буруутгасныг
Бурханы тор эргэн тойронд минь

татагдсаныг мэдтүгэй.
7 Харагтун, би “Хүчирхийлэл!” гэж

ориловч
Ямар ч хариу үгүй.
Би чангаар дуудавч,
Ямар ч шударга ёс алга.
8 Тэрээр замыг минь таглаж
Би нэвтрэн гарч чадахгүй болж,
Тэрээр жимүүд дээр минь

харанхуйг буулгажээ.
9 Тэрээр алдар хүндийг минь

надаас зайлуулж,

 Тэргүүнээс минь титмийг

тайлж авсан юм.
10 Тэр намайг тал бүрд сүйтгэж,
би өнгөрөв.
тэрээр найдварыг минь мод мэт

үндсээр нь сугалан хаяв.
11 Тэрээр бас хилэнгээ

миний эсрэг ноцоож,
Намайг дайсан шигээ үзсэн билээ.
12 Түүний цэргүүд хамтдаа ирж,

миний эсрэг чиглэж,
Майхныг минь бүслэн буудаллав.

13 Тэрээр ах дүүсийг минь надаас

хол явуулсан бөгөөд
Танилууд минь надаас

бүрмөсөн хөндийрчээ.
14 Төрөл төрөгсөд минь

дайжсан бөгөөд
Дотнын нөхөд минь ч

намайг мартав.
15 Миний гэрт амьдрагсад хийгээд
Шивэгчингүүд минь хүртэл намайг

танихгүй хүнд тооцож,
Тэдний нүдэнд би харь хүн болов.
16 Зарцаа би дуудавч,

тэрээр үл хариулна.
Би түүнээс амаараа гуйх болов.
17 Миний амьсгал

эхнэрт минь жигшигдэж,
Хэвэл нэгтнүүддээ би зэвүүцэгдэв.
18 Жаахан хүүхдүүд хүртэл

надад эгдүүцнэ.
Намайг босоход тэд

миний эсрэг ярьцгаана.
19 Бүх итгэлт андууд минь

намайг үзэн ядаж,
Миний хайрлаж байдаг хүмүүс ч
Миний эсрэг эргэжээ.
20 Яс минь арьс махтайгаа наалдаж,
Би шүднийхээ буйлтай л үлдлээ.
21 Өрөвдөөч намайг, өрөвдөөч,

найзууд та нар минь!
Учир нь Бурханы мутар

намайг цохив.
22 Юунд та нар Бурханы адил

намайг сүрдүүлж,
Миний маханд цадахгүй байна

вэ?
23 Миний үгс бичигдсэн байдаг ч

болоосой!
Тэд номд буулгагддаг ч болоосой!
24 Төмөр зоруул болон тугалгаар
Тэд хад чулуун дээр үүрд мөнхөд

сийлэгддэг ч болоосой!
25 Золигч минь амьд гэдгийг,

Эцэст Тэрээр газар шороон дээр

зогсоно гэдгийг би мэднэ.
26 Арьс минь устгагдсан хойно ч
Би махбодоороо

Бурханыг харах болой.
27 Түүнийг би өөрөө үзэх бөгөөд
Өөр хэнийг ч биш Түүнийг л
Миний нүд харах болно.
Элэг дотор минь эгширч байна.
28 Хэрэв та нар

“Бид түүнийг яаж хавчих вэ?”
“Хамаг хэрэг түүнд ч бий”

гэж хэлбэл
29 Өөрсдийнхөө төлөө

илднээс айцгаа,
Учир нь хилэнц илдний

шийтгэлийг авчирдаг юм.
Тэгээд та нар шүүлт бий гэдгийг

мэдэх юм.