Тайвшралын төлөөх залбирал

17 1  Сүнс минь бачимдаж, өдрүүд

минь гүйцэж,
Булш л надад

хэдийнээ бэлтгэгджээ.
2 Эргэн тойронд минь

дүүрэн тохуурхал,
Нүд минь тэдний

дайсагнал дээр бэлчинэ.
3 Одоо, Өөрийнхөө өмнө миний

төлөө барьцааг тавиач.
Миний батлан даагч болох хэн байна вэ?
4 Та тэдний зүрх сэтгэлийг
Ухаарлаас нуусан учраас
Та тэднийг өргөхгүй.
5 Олзны төлөө нөхрийнхөө эсрэг

 мэдүүлгэ өгөгчийн
үр хүүхдүүдийн нүд

 сульдах болно.
6 Гэвч Тэр намайг хүмүүсийн

 ёгт үг болгосон бөгөөд
Нүүр өөдөө нулимуулагч нь

 би болов.
7 Уй гашуугаас болж нүд минь ч

 улам бүүдийж,
Бүх мөч минь

 сүг сүүдэр шиг болов.
8 Зөв шударга хүмүүс

үүнийг хараад цочирдож,
Гэмгүй нэг нь сүсэг

 бишрэлгүйчүүдэд бухимдана.

 9 Гэсэн ч зөвт нэгэн

 замаа хөөн явж,
Гар цэвэр нэгэн улам

 хүчирхэг болон

 өсөх ажээ.
10 Харин та нар дахин

 заавал ирээрэй,
Мэргэн нэгнийг та нарын дундаас

 үл олно, би.
11 Миний хоногууд өнгөрөн одож,
миний санаанууд, бүр зүрхний

 минь хүслүүд ч тасран үгүй

 болов.
12 Тэд харанхуй орчинд

 “Гэрэл ойрхон байна” гэж
шөнийг өдөр болгодог аж.
13 Хэрэв би Үхэгсдийн орныг

гэрээ гэж харвал,
Хэрэв би өөрийнхөө орыг

 харанхуйд засвал
14 Нүхийг “Эцэгээ”
Өтийг “Ээж, эгчээ” гэвэл
15 Найдвар минь тэгээд

 хаана байх вэ?
Найдварыг минь хүн

 олж харах уу?
16 Энэ нь Үхэгсдийн орон уруу

 доош унах уу?
Эцэстээ бид хамтдаа шороо

 тоос болох уу?