39 1 Янгир төрөх цагийг

чи мэддэг үү?
Буга тугаллахыг

чи үзсэн үү?
2 Хээлээ тээх цагийг нь

чи тоолж чадах уу?
Эсвэл төрөх хугацааг нь

чи мэдэх үү?
3 Тэд доош сөхрөн байж,
үр төлөө гаргаж,
төрөлтийн бэрхээс салнам.
4 Үр төл нь эрүүл чийрэг өсөж,
хээр талд торнидог.
Тэгээд оддог бөгөөд

буцаж ирдэггүй.
5 Хэн хуланг сул чөлөөтэй

явуулдаг вэ?
Хэн хулангийн чөдрийг

тайлдаг вэ?
6 Хээр талыг Би түүнд

гэрийг нь болгож,
Хужиртай газрыг орших нутгийг

нь болгосон билээ.
7 Хотын шуугианыг тэр

жигшдэг.
Харгалзан туугчийн орилоон

дууг ч сонсдоггүй.
8 Тэрээр бэлчээр хайн

уулсыг шинждэг.
Ногоон ургамал бүрийг эрдэг.

9 Зэрлэг үхэр чамд

үйлчлэхийг хүсэх үү?
Эсвэл тэвшний чинь хажууд

хоноглох уу?
10 Чи зэрлэг үхрийг

шан татуулахаар

олсоор хүлжчадах уу?
Тэр нь араас чинь дагаад

хөндий газрыг хагалах уу?
11 Хүч нь агуу учир чи

түүнд найдах уу?
Хүч хөдөлмөрөө түүнд

даатган үлдээх үү?
12 Тэр буудайн үрийг чинь

эргүүлэн авчирч
Үтрэмд чинь хураана гэдэгт

чи итгэх үү?
13 Тэмээн хяруул далавчаа

түргэн дэвдэг,

Гэвч өрөвтасын жигүүртэй

зүйрлэхийн аргагүй.
14 Өндгөө газарт тэр орхидог.
Өнөөдүүлийг нь хөрс шороо л

дулаацуулдаг.
15 Харин тэдгээрийг нь хөл няцалж,
зэрлэг араатнууд бяцлаад гарч

болзошгүйг тэр мартдаг.
16 Үр зулзгандаа тэр өөрийнх нь биш

мэт харгис ханддаг.
Хүч хөдөлмөр нь

хэрэггүй болох хэдий ч
тэр ердөө зовдоггүй.
17 Учир нь Бурхан түүнийг мэргэн

ухаанаар дутааж,
Ойлголтын хувийг түүнд өгөөгүй

билээ.
18 Өөрийгөө өндийлгөн цовхчих

үед
Хүлэг болоод морьтонг нь тэр

жигшиж инээдэг.
19 Хүлэг моринд чи

чадлыг өгдөг үү?
Хүзүүг нь чи дэлээр халхалдаг уу?
20 Түүнийг чи царцаа адил

харайлгадаг уу?
Түүний сүртэйгээр тургих нь

аймшигтай билээ.
21 Тэр нь эрчтэйгээр газар ухаж,
хүч чадалдаа эрдэж,
Хуяг зэвсэгтэй тулгарахаар явдаг.
22 Айдас хүйдсийг жигшин инээдэг

зүрх шантардаггүй.
Тэрээр илднээс ч эргэж буцдаггүй.
23 Дээр нь сумны саадаг шажигнаж,
жад ба хануур жад гялалзана.
24 Чичирч, салганан

газар дээгүүр давхиж,
бүрээн дуунд ч зогсохгүй

агсамнадаг.
25 Бүрээн дуунаар
“Иин хо хо” цангинуулдаг.
Тулааныг, жанжингуудын

нүргэлэх дууг,
дайны уухайг алсаас үнэртдэг

билээ.

26 Өмнө зүг уруу жигүүрээ дэлгэн

шонхор
чиний ухаанаар элин хальдаг уу?
27 Өндөрт халин бүргэд

чиний тушаалаар нисэж,
Өндөр оргилд үүрээ засдаг уу?
28 Тэр нь хавцалд амьдарч,
чулуун цохио, бэхлэлт газарт

амарч хоноглодог.
29 Тэндээсээ тэр олзоо хайдаг.
Түүний нүд алс холоос хардаг.
30 Үр зулзаганууд нь цус хөхдөг.
Үхдэлүүд хаана байна,
тэр тэнд байдаг бөлгөө гэж айлдав.