Зофарын үг: Иовын бурууг шийтгэвэл зохино 

11 1 Дараа нь наамат хүн Зофар хариулан
 2 —Олон үг хариулагдалгүй урсаж,
Олон үгт хүн зөвтгөгдөх үү?
3 Хоосон яриа чинь

 бусдын дууг хорьж,
Хэнд ч чи зэмлүүлэлгүйгээр

 тохуурхах нь уу?
4 Учир нь чи “Миний сургаал цэвэр

 бөгөөд
би Бурханы нүдэнд цэвэр билээ”

 гэсэн.
5 Харин одоо Бурхан ярих болтугай,
чиний төлөө уруулаа нээж,
6 чамд мэргэн ухааны

 нууцуудыг үзүүлэг!
Учир нь жинхэнэ мэргэн ухаан

 өргөн юм.
Тэгээд ч Бурхан чиний хилэнцийн
Зарим хэсгийг нь мартдаг

 болохыг мэдтүгэй.
7 Бурханы гүн гүнзгийг чи

олж чадах уу,
Төгс Хүчит Нэгэний хязгаарыг

 чи олж чадах уу?
8 Тэнгэрээс ч өндөр тул
Чи хэрхэх билээ?
Үхэгсдийн орноос ч гүн учир
Чи юу мэдэх вэ? 

 9 Газар дэлхийгээс ч урт,
Тэнгисээс ч өргөн

 хэмжүүртэй билээ.
10 Хэрэв Тэр өнгөрөн явбал,
Тэрээр хааж,

 чуулганыг цуглуулна.
Хэн Түүнийг хориглож чадах вэ?
11 Зохисгүй хүмүүсийг

 Тэр мэддэг агаад
Ёс бусыг харчихаад
анхаарахгүй байна гэж байх уу?
12 Харин зэрлэг илжигний дудран

 хүн шиг болвол л
Мунхаг хүн ухаан олох нь магад.

13 Хэрэв чи зүрхээ зөв залвал,

Түүн өөд гараа сунгана.
14 Чиний гарт ёс бус нь байвал
тэдгээрийг хол зайлуулж,
майхнууддаа хорон мууг

бүү байлга.
15 Тэгвэл чи үнэхээр царай дээгүүр

өө зэмгүй явна,
Чи бат бөх болж, айхгүй болно.
16 Чи зовлонг мартах бөгөөд
урсан одох ус мэт энэ нь санагдах

болно.
17 Амьдрал чинь жин үдээс ч

илүү хурц гэрэлтэй болж,
Харанхуй ч өглөө мэт байх болно.
18 Тэгээд, найдвар бий учраас чи

итгэлтэй болж,
Чи хамгаалагдан,

аюулгүйгээр амрах болно.
19 Түйвэргэх зүйлгүйгээр

чи хэвтэнэ,
Олон хүн чиний тааллыг эрнэ.
20 Харин гэм буруутнуудын

нүд сүүмийж,
тэдэнд зугтах газар ч олдохгүй.
Эцсийнх нь амьсгал тэдний

найдвар нь болно гэв.