Иовын хариу: Гэмтнүүд шийтгэлгүй үлдэх юм

21 1 Тэгэхэд Иов хариулан
2 —Хэлэх үгийг минь

анхааралтай сонс,
энэ нь та нарын тайвшрал болог!
3 Тэвч намайг, би ярья,
Тэгээд ярьсны минь дараа

тохуурхацгаа.
4 Мөхөх хүмүүст би гомдоллоо юу?
Мөн би тэвчээргүй байж

эс болно уу?
5 Хараач намайг, тэгээд цочирд,
Гараараа амаа тагла!
6 Бодох бүрдээ би

айдас хүйдэст автаж,
бие минь салганана.
7 Яагаад гэм буруутнууд

амьдарсаар,
өндөр наслан эрх мэдэл нь

юунд нэмэгдэж байна вэ?

8 Үр удам нь бараа сүрэнд нь

батжиж
Үр хүүхдүүд нь нүднийх нь өмнө

байцгаана.
9 Гэр орон нь айдсаас ангид,
Бурханы саваа ч тэдний дээр алга.
10 Бух нь зогсолтгүй хээлтүүлж,
Үнээ мал нь ч зулбалгүй

тугаллана.
11 Тэд бяцхан үрсээ

сүрэг мэт гадагш гаргана,
Тэдний үр хүүхдүүд нь

үсрэн цовхчино.
12 Хуур, босоо ятганд тэд дуулж,
лимбэний эгшигт цэнгэн

баярлана.
13 Тэд өдрүүдээ

элбэг дэлбэг өнгөрүүлээд
Амар тайвнаар

Үхэгсдийн орон уруу оддог.
14 Тэд Бурханд “Биднээс холд!
Таны замыг мэдэх хүсэл ч

бидэнд алга.
15 Төгс Хүчит Нэгэн гэж

юу болоод бид
Түүнд үйлчлэх ёстой билээ?
Түүнээс гуйвал бидэнд

ямар ашигтай юм бэ?”
гэцгээдэг.
16 Харагтун, дэвжил бадрал нь
тэдний амжилт бус уу?
Тийм гэм буруутнуудын

төлөвлөгөө

миний хувьд жигшүүртэй!
17 Гэм буруутны дэнлүү

унтрах нь хэр олон бэ?
Гай зовлон нь тэдний дээр

хэр олон унадаг вэ?
Бурхан уурандаа зовлон

зүдүүрийг хэр олон өгдөг вэ?
18 Тэд салхины өмнөх сүрэл мэт
эсвэл шуурганд хийсэж үгүй

болдог тарианы хальс мэт

болох нь хэр олон бэ?
19 “Бурханаас хүмүүний цөв мууг үр

хүүхдүүдэд нь хураадаг” гэж

чи хэлдэг.
Өөрт нь харин мэдүүлэхийн тулд

Бурхан түүнд буцааж тооцог!
20 Өөрийнх нь нүд ялзралаа харж,
тэрээр Төгс Хүчит Нэгэний уур

хилэнгээс ууг!

21 Учир нь түүний саруудын тоо

гүйцэхэд
өөрийнхөө дараа тэрээр

гэр орондоо яаж
санаа тавих юм бэ?
22 Бурхан өндөрт байгсдыг

шүүн шийтгэдэг байхад
хэн Түүнд билэг ухааныг

зааж чадах вэ?
23 Нэг нь бүрэн тэнхээтэй,
маш уужуу болоод

амгалан байхдаа өөд болдог.
24 Түүний гуя нь өөхтэй
түүний яс нь чөмөгтэй хэвээр

байдаг.
25 Өөр нэг нь сайныг огт амсалгүй,

сэтгэлийн гашуундаа үхдэг.
26 Тэд хамтдаа

шороон дотор хэвтэж,
тэднийг өт шавна.
27 Харагтун,

санаа бодлуудыг чинь болон
намайг буруутгах гэсэн

явуулгыг чинь би мэднэ.
28 Та нар “Сурвалжит хүний гэр

орон хаа байна вэ?
Гэм буруутны амьдрах майхан

хаана байна вэ?” гэдэг.
29 Та нар аянчин хүмүүсээс

асуугаагүй юм уу?
Та нар тэдний гэрчлэлийг

хүлээн аваагүй юу?
30 Хорон муу хүн

гамшгийн өдөр хэлтэрч,
хилэнгийн өдөрт тэд

хамгаалагддаг гэдгийг!

 31 Хэн түүний замыг

нүүрэн дээр нь хэлж,
хэн үйлдсэн зүйлийг нь

түүнтэй тооцох вэ?
32 Түүнийг булшинд хүргэгдэх

үед нь ч
Бунхан дээр нь

харуул байх болно.
33 Хөндийн шавар ч түүнийг

зөөлөн нөмөрнө.
Түүний араас бүх хүн дагах агаад,
Урд нь бас тоолшгүй олон нь

алхалжээ.
34 Тэгэхээр та нар намайг хоосноор

хэрхэн тайтгаруулах вэ?
Тэнд худал хуурмагаас өөр

үлдэх юм хариултад чинь
алга гэв.