Иовын хариу: Гомдол минь үндэстэй

6 1 Тэгэхэд Иов хариулж
2 Өө, уй гашуу минь хэмжигдэж,
Бүх гай түйтгэр минь
Жинлүүр дээр

тавигддаг ч болоосой!
3 Тэгвэл тэр нь далай тэнгисийн

элснээс ч
илүү хүнд байхсан.
Тиймээс үгс минь тэвдүү

байна.
4 Төгс Хүчит Нэгэний

сумнууд миний дотор орж
Тэдний хорыг сүнс минь ууж

байна.
Бурханы аймшгууд

миний эсрэг жагсжээ.
5 Өвс ногоотой байж

хулан орилох уу?
Өл тэжээлтэй байтлаа

үхэр мөөрөх үү?
6 Амтгүй юмыг давслахгүйгээр

идэж чаддаг бил үү?
Замба цэцгийн шүүсэнд

амт буй гэж үү?
7 Тэдгээрт хүрэхээс сэтгэл минь

татгалзаж байна.
Тэд надад муудсан хоол мэт юм.
8 Өө, миний хүсэл биелэгдэж,
Бурхан миний тэмүүллийг өгч

соёрхоосой!
9 Бурхан намайг няцлахыг

хүссэн байгаад
Тэрээр мутраа илүү сул тавин,
Намайг тасчин хаяасай!
10 Тэгвэл энэ нь надад

тайтгарал болж,
Хөнөөлт өвчиндөө ч би

баярлахсан.
Учир нь би Ариун Нэгэний

үгсээс урваагүй юм.
11 Хүлээхийн тулд надад

ямар хүч байгаа вэ?
Миний төгсгөл ямар болоод

би тэсэх ёстой билээ?
12 Хад чулууны хүч надад

бий бил үү?
Хүрлээр махбод минь бүтээ юү?
13 Өөрийгөө гэх тус надад

үгүй нь үнэн
Бүх арга надад барагджээ.
14 Анд нөхрөө үл энэрэгч нь
Төгс Хүчит Нэгэнээс эмээхийг

умартдаг.
15 Ах дүүс минь цөөрөм мэт,
Цөөрмийн ширгэдэг горхи мэт

хуурмаг ажээ.
16 Энэ нь мөстсөн үедээ булингартай

бөгөөд
Дотроос нь цас хайлдаг.
17 Усгүй болохдоо эд дуугүй болж,
Халуун болоход тэд

бүр замхран алга болдог.
18 Тэдний замналын жимүүд

муруй тахир бөгөөд

 Тэд цөл уруу явж, ор сураггүй

алга болдог билээ.
19 Темагийн жинчид

тэднийг харж,
Шебагийн аянчид

тэдгээрт найдаж байсан.
20 Найдлага тавьж байсан учраас
Тэд гонсойсон бөгөөд
Тэнд очоод тэд улайцгаасан.
21 Үнэхээр та нар одоо

тийм болцгоожээ.
Та нар аймшгийг хардаг бөгөөд

айн дагжиж байна.
22 Би “Надад бэлэг өгөөч”
эсвэл “Эд хөрөнгөнөөсөө миний төлөөсийг өргөөч” гэж,
23 эсвэл “Өстний савраас намайг

чөлөөлөөч” гэж,

эсвэл “Харгис догшин хүмүүсийн

 савраас намайг авраач” гэж хэлсэн үү?
24 Надад сургаач,

 тэгвэл би дуугүй байя.
Хэрхэн алдсаныг минь харуулаач.
25 Шударга үгс юутай хүчтэй вэ?
Гэвч та нарын залруулга

юуг залруулдаг вэ?
26 Цөхөрсөн нэгний үгс

салхи мэт байдаг байхад
Та нар үгсийг

буруутгах гэж байна уу?
27 Та нар өнчин хүмүүсийн төлөө ч

шавга хаяж,
Анд найзаа арилжих байсан.
28 Та нарын нүүрний өмнө би

худал ярьж байгаа эсэхийг
Надаас одоо хараач.
29 Эргэгтүн, би гуйж байна,

бурууг бүү байлга.
Эргэгтүн, миний шударга нь

үүнд байна.
30 Хэлэн дээр минь

буруу юм байна уу?
Тагнай минь хорлолыг

ялгаж чадахаа больсон уу?