Мэргэн ухаан олдох газар

28 1 Мөнгөний уурхай болон

алтыг цэвэршүүлдэг газар

зайлшгүй байдаг.
2 Төмрийг шорооноос авдаг бөгөөд

зэсийг хүдрээс гаргадаг.
3 Тэрээр харанхуйг эцэслэж,
харанхуй ба үхлийн харанхуй

дунд хүдрийг хамгийн зах

хязгаараас хайдаг.
4 Тэрээр хүмүүсийн оршин суух

газраас хол уурхайн нүх ухдаг

бөгөөд
Тэр нь хүний хөлд

мартагдсан байдаг.
Тэд хүнээс хол цааш нааш

дүүжлэгдэн савладаг.
5 Газраас хоол хүнс

гарч ирдэг бөгөөд

Галаар мэт дор доторх нь

хуйлралдана.
6 Түүний чулуунууд индранилын

эх булаг бөгөөд
шороо нь алт бөлгөө.
7 Жимийг нь махчин шувууд

мэддэггүй,
тасын нүд ч түүнийг

хараагүй юм.
8 Бардам араатнууд

түүний дээгүүр гишгээгүй,
Арслангууд ч түүгээр

явж өнгөрөөгүй юм.
9 Тэрээр гараа цахиур чулуун дээр

тавьдаг.
Тэрээр уулсыг

сууриар нь эргүүлдэг.
10 Тэрээр чулуунууд дундуур

суваг цавчин гаргадаг бөгөөд
түүний нүд ямар ч үнэт зүйлийг

хардаг.
11 Тэрээр урсгалуудыг урсгахгүй

далангаар хааж,
нууцлагдсан юмсыг тэрээр

гэрэлд гаргадаг.

12 Харин мэргэн ухаан

хаанаас олддог вэ?
Ухаарал орших газар

хаана байна вэ?
13 Хүн түүний үнэ цэнийг

мэддэггүй бөгөөд
тэр нь амьд хүмүүсийн

нутгаас ч олдоогүй.
14 Оёоргүй гүн нь “Тэр чинь миний

дотор байхгүй”
мөн далай ч “Тэр чинь надад

байхгүй” гэж хэлдэг.
15 Түүнийг цэвэр алтаар ч

сольж чаддаггүй бөгөөд үнэнд нь мөнгийг ч

хэмжин өгч чаддаггүй юм.
16 Тэр нь Офирын алтаар,
үнэт судалт гартаамаар
эсвэл индранилаар ч

үнэлэгддэггүй.
17 Алт ба шил түүнтэй

эн зэрэгцдэггүй бөгөөд
түүнийг үнэт алтан эдлэлүүдээр ч

сольдоггүй.
18 Шүр болон болрыг бол

дурдах ч хэрэггүй.
Мэргэн ухааны үнэ

сувднаас ч өндөр болой.
19 Етиопийн молор эрдэнэ ч

түүнтэй эн зэрэгцдэггүй
бөгөөд
тэр нь шижир алтаар ч

үнэлэгдэх боломжгүй юм.

20 Тэгвэл мэргэн ухаан

хаанаас ирдэг юм бэ?
Ухаарал орших газар

хаана байна вэ?
21 Тэр нь ийнхүү амьтай бүхний

нүднээс нууцлагдсан
бөгөөд
Тэнгэрийн шувуудаас

далдлагдсан ажгуу.
22 Сүйрлийн газар ба Үхэл нь
“Өөрсдийн чихээр бид түүний

тухай сонссон” гэцгээдэг.

23 Бурхан түүний замыг

ойлгодог бөгөөд
түүний оршдог газрыг ч мэддэг.
24 Учир нь зөвхөн Тэрээр газар

дэлхийн хязгаарыг ширтэж,
Тэнгэрийн доорх бүгдийг

хардаг билээ.
25 Салхины жин, усны хэмжээ,
26 бороонд журам,
аянга цахилгаанд зам тогтооход
27 Тэр үүнийг хараад,

үүнийг тунхаглажээ.
Тэр үүнийг тогтоосон бөгөөд
бас үүнийг шалган үзсэн билээ.
28 Тэрээр хүнд хандан
“Үзэгтүн, Эзэнээс эмээх нь

мэргэн ухаан бөгөөд

 Нүгэл муугаас хол явах нь ухаарал

юм” хэмээн айлдав гэлээ.