Бурхан бол залруулагч

5 1 Одоо дуудаач, хариулах хэн нэгэн

байна уу?
Олон ариун хүний

алинд нь чи хандах вэ?
2 Түргэн уур мунхагийг алж,
Гэнэн хүнийг атаархал хөнөөдөг.
3 Үндэслэж буй мунхгийг би харж
Орон гэрийг нь шууд хараав.
4 Аюулгүй байдал үр хүүхдээс нь

хол бөгөөд
Дааман хаалган дотор

тэднийг бяцлагдахад
Аврагч үгүй аж.
5 Өлөн хүмүүс тэдний

ургацыг цөлмөж,
Өргөст бутнууд дундаас ч

түүж хамдаг агаад
Цангагчид эд хөрөнгөнд нь

санаархдаг.
6 Золгүй явдал

шорооноос гардаггүй,
Зовлон гамшиг ч

газраас ургадаггүй юм.
7 Дээш үсчих оч адил
Зовлонгийн төлөө л хүн төрдөг.

 8 Харин би Бурханыг эрэлхийлж,
Бурханы өмнө өөрийн хэргийг

тавихсан.
9 Тэрээр аугаа, ухааршгүй зүйлсийг

болон
Тоо томшгүй

гайхамшгуудыг үйлддэг.
10 Тэрээр газар дэлхий дээр

хур бороо өгч,
Талбайнуудад ус

илгээдэг бөгөөд
11 Дорой хүмүүсийг Тэр

өндөрт тавьж,
Гашуудагсдыг аюулгүй байдалд

өргөх ажээ.
12 Тэрээр башир хүмүүсийн

хуйвалдааныг тасалснаар
Тэдний гар амжилт олж

эс чадна.
13 Тэрээр цэцдийг баширлал дээр нь

барьж авдаг
Зальтнуудын зөвлөгөө

даруй хүчингүй болдог.
14 Өдрөөр тэд харанхуйтай учирч,
Үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.
15 Тэрээр харин ядуусыг

тэдний амны сэлэм
Хүчтэний савраас авардаг.
16 Иймд ядууст

найдвар байгаа бөгөөд
Шударга бус явдал

амаа хамхидаг.
17 Үзэгтүн, Бурханаар

сургамжлагддаг хүн
Юутай жаргалтай вэ,
Тиймээс Төгс Хүчит Нэгэний

гэсгээлтийг бүү жигш.
18 Тэрээр шархлуулдаг ч

боож өгдөг.
Тэрээр цохидог ч

Түүний мутар эдгээдэг.
19 Зургаан гайгаас

Тэр чамайг аварч,
Долоон хорлол чамд үл хүрнэ.
20 Өлсгөлөнгийн үед үхлээс,
Дайны үед илдний хүчнээс
Тэр чамайг золино.
21 Чи хэлний ташуураас

халхлагдаж,
Сүйрэл ирэхэд эс айна.

22 Сүйрэл ба өлсгөлөн болоход

чи инээж,
Хээрийн араатнуудаас ч эс айна.
23 Учир нь чи талын чулуунуудтай

холбоотон болж,
Хээрийн араатнууд ч чамтай

эвтэй байх болно.
24 Сууцаа нягтлахад чинь

алдагдсан зүйл үгүй тул
Майхан чинь аюулгүй болохыг чи мэднэ.
25 Үр удмууд чинь олширч,
Үр хүүхэд чинь газар дэлхийн

өвс мэт болохыг
Чи бас мэдэх болно.
26 Цагт нь хурааж юүжлээд

үтрэмд аваачсан тариа мэт
Сайхан өндөр наслаад

булшиндаа чи орно.
27 Үзэгтүн, энэ үнэн,

бид шалгасан билээ.
Сонсогтун, өөрөө ухагтун гэв.