Иов чигч байдлаа хадгалав

27 1 Тэгээд Иов яриагаа

үргэлжлүүлж,
2 —Эдлэх эрхийг минь хорьсоор

байгаа Бурхан болоод
сэтгэлийг минь гашуудуулсан

Төгс Хүчит Нэгэн амьд!
3 Миний дотор амь хийгээд хамарт

минь Бурханы
амьсгаа байсаар байх хугацаанд
4 уруул минь шударга бусыг

бүү яриг.
Хэл минь ч хуурмагийг

бүү дамжуулаг.
5 Та нарыг зөвт гэж тунхаглах нь

надаас хол байг!
Үхэн үхтлээ би хоёргүй үнэнчээ

Өөрөөсөө үл холдуулна.
6 Өөрийн зөв шударгыг би

баримталж, эс буцна.
Өдрүүдийн минь нэгээхнийг ч

зүрх минь үл зэмлэнэ.
7 Миний дайснууд буруутан мэт,
Миний эсрэг босогч зөвт бус

мэт байг.
8 Бурхан амийг нэхэн

таслахаар шийдсэн бол
Сүсэг бишрэлгүй хүний найдлага

нэгэнт өнгөрдөг бус уу?
9 Түүнд зовлон шаналан

тохиолдоход
Түүний хашхирах дууг

Бурхан сонсох уу?
10 Тэрээр Төгс Хүчит Нэгэний

тааллыг олох уу?
Тэрээр бүх үеийн турш Бурханыг

дуудах уу?
11 Бурханы хүчээр би чамд

зааварлана.
Төгс Хүчит Нэгэний тухай би

юу ч нуугаагүй.
12 Үзэгтүн, та бүгд харлаа.
Тэгвэл яагаад та нар

мунхаг үйл хийнэ вэ?
13 Энэ нь чухамдаа

буруутнуудад ногддог
Бурханы хувь бөгөөд
харгис хэрцгий хүмүүсийн

Төгс Хүчит Нэгэнээс авдаг

 өв юм.
14 Түүний хөвгүүд олон ч гэсэн

тэд илдэнд заяагджээ.
Түүний үр удам

талхаар цадахгүй ажээ.
15 Түүний үлдэгсдийг

тахлаас болж хөдөөлүүлэн
бэлэвсэн эмс нь

уйлах ч чадалгүй болно.
16 Хэдийгээр тэрээр мөнгийг

шороо мэт хурааж,
Хувцас хунарыг

шавар мэт овоолдог ч,
17 тэр бэлтгэдэг байхад харин

зөвт нэгэн түүнийг өмсөж,
Гэмгүй хүн мөнгийг хуваана.

 18 Хивэн эрвээхэй гэрээ,
манаач шовгороо босгох адил
гэрээ тэр барьсан.
19 Тэрээр баян хэвтдэг боловч

тиймээрээ хэзээ ч байхгүй.
Тэрээр нүдээ нээдэг бөгөөд

тэр нь байхгүй болсон байдаг.
20 Аймшиг түүнийг

үер адил нөмөрдөг.
Хуйлрах салхи шөнөөр

түүнийг хулгайлан оддог.
21 Дорнын салхи хуйлран ирж

түүнийг авч оддог.
Эргэлдэх салхи түүнийг

байрнаас нь ховхлон авч
явдаг.
22 Учир нь тэр өршөөлгүйгээр

түүн уруу дайрахад
Тэр хүн зугтахыг бодно.
23 Түүнд алга ташиж,
Орон байрнаас нь

түүн уруу шогширно.