Бурханы сайхан сэтгэлийг магтав

36 1 Тэгээд Елиху үргэлжлүүлэн
2 —Намайг жаахан хүлээгээч,
Бурханы төлөөх үгс надад

их буйг харуулъя.
3 Би мэдлэгээ алс холоос авчирч,
Бүтээгчээ зөвт гэдгийг нь

харуулна.
4 Үнэхээр миний үгс худал биш юм.
Мэдлэгээр төгс нэгэн

өмнө чинь байна шүү дээ.
5 Харагтун, Бурхан хүчирхэг

бас ухаалаг хүчтэй гээд
хэнийг ч жигшдэггүй.
6 Тэрээр гэм буруутнуудыг

амьд үлдээдэггүй
харин зовж зүдрэгсдэд

шударга шийдвэрийг өгдөг.
7 Тэрээр зөвт нэгнээс

мэлмийгээ салгадаггүй.

Харин тэднийг

сэнтий дэх хаадтай
үүрд залдаг бөгөөд

тэд өргөмжлөгддөг билээ.
8 Тэд гинжинд нухлуулж,
зовлонгийн урхинд

баригдах үед
9 Ихэрхүү загнасан үйлсийг нь,

гэмт үйлдлийг нь
Тэрээр тэдэнд мэдүүлж өгдөг.
10 Тэр чихийг нь сургамжид нээж,
тэднийг цөв муугаас

эргэхийг тушаадаг.
11 Хэрэв тэд сонсоод үйлчилбэл
тэд өдөр хоногуудаа

амжилт цэцэглэлд,
он жилүүдээ дэвшил дунд

өнгөрөөх болно.
12 Харин сонсохгүй аваас
тэд илдэнд мөхөж,

мэдлэггүйгээр үхэх болно.
13 Сүсэг бишрэлгүйчүүд Түүний

эсрэг уур уцаар хураадаг.
Тэрээр тэднийг хүлэх үед
Тэд тусламж эрэн хашхирдаггүй.
14 Сэтгэл нь залуугаараа тэд үхэж,
амьдрал нь шүтээний

янхан эрчүүдийн дунд
шившигтэйгээр төгсдөг.
15 Харин зовж зүдрэгсдийг
Зовлон зүдүүрээр нь Тэр аварч,

 дарлагдлаар чихийг нь нээдэг.
16 Тэр чамайг ч гэсэн нэгэнтээ

зовлон шаналлын
амнаас гачаалгүй

өргөн уудам газарт

гаргаж
Ширээн дээр чинь тос

нүнжигтэйг тавиагүй гэж үү.
17 Гэтэл өдгөө буруутны хэрэг

чамаар дүүрч
Шийтгэл болон шударга шүүлт

чамайг барьж авахаар айсуй.
18 Уур хилэн чинь жигшүүр уруу

чамайг уруу татах вий.
Тэгвэл агуу төлөөс ч

чамайг эргүүлж чадахгүй.
19 Чиний баялгууд эсвэл

бүх хүч чадал

Чамайг зовлон шаналлаас

хамгаалж чадах уу?
20 Байгаа газраа хүмүүс таслагддаг

шөнийг бүү хүсэмжил.
21 Болгоомжтой бай, ёс бус уруу бүү эргэ.
Учир нь чи үүнийг зовлон

зүдүүрээс илүүгээр
эрхэмлэсэн билээ.
22 Харагтун, Бурхан хүч дотроо

өргөмжлөгджээ.
Харин Түүн шиг багш хэн бэ?
23 Хэн Түүнд замыг нь тогтоон өгч,
Хэн Түүнд “Та буруу үйлдэж

байна?” гэж хэлж чадах юм

бэ?

Бурханы гайхамшгийг

Елиху тунхаглав

24 Түүний ажлыг чи

өргөх учиртайгаа сана.
Тэрний тухай хүмүүс

дуулсан билээ.
25 Бүх хүн үүнийг харсан бөгөөд
Бүгд үүнийг алсаас үздэг.
26 Харагтун, Бурхан өргөмжлөгдсөн

бөгөөд бид мэддэггүй.
Түүний он жилүүдийн тоог

ухварлашгүй.
27 Учир нь Тэрээр усны дуслуудыг

дээш дэгдээдэг бөгөөд
Манан будангаас

бороог бий болгодог.

 28 Үүнийг үүлс доош асган
Үлэмж арвинаар

хүмүүн дээр цавддаг.
29 Үүлсийн тархахыг хийгээд

Түүний асрын нижигнэх дууг
Үнэндээ хэн ойлгож чадах вэ?
30 Үзэгтүн, Тэр эргэн тойрондоо

аянгаа цацрааж,
Тэнгисийн ёроолыг ч бүрхдэг.
31 Тэрээр эдгээрээрээ

хүмүүсийг шүүдэг.
Тэрээр хоол хүнсийг ч

элбэг хангалуунаар өгдөг.

32 Тэрээр мутраараа аянгыг атгаад
Хаана ниргэхийг түүнд тушаадаг.
33 Түрхрээн нь Түүнийг

тунхаглах агаад
Мал сүрэг ч юу болж буйг

мэдэрдэг билээ.