Иов буруугүйгээ батлав

16 1   Тэгэхэд Иов хариулж,
2 —Иймэрхүү юм би

 олонтаа сонссон билээ.
Та нар бүгд мөн ч хөөрхийлөлтэй

 тайтгаруулагчид юм.
3 Агаар мэт үгэнд хязгаар бий юу?
Асаж яриад байгаагийн чинь

 учир нь юу вэ?
4 Та нар миний оронд байсан бол
Та нар шиг ярьж би бас

 чадах байсан,
Чиний эсрэг хэдэн үг хэлхэж
Чиний дээр толгойгоо

 сэгсэрч чадах байсан.
5 Амаараа би та нарыг

 хүчирхэгжүүлж,
уруулынхаа тайвшрууллаар
зовлонг чинь нимгэлэх байсан.
6 Намайг ярилаа гээд

 өвчин минь багасахгүй,
Намайг болилоо гэхэд

 үүнээс хэр их багасах вэ?

 7 Харин одоо Тэр

 намайг сульдаалаа.
Бүх нөхөрлөлийг минь Та

 хоосон болголоо.
8 Та намайг хатааж хорчийлгон,
энэ нь миний эсрэг гэрч болжээ.
Миний доройтол миний эсрэг

 боссон бөгөөд
энэ нь нүүрэн дээр минь

гэрчилнэ.
9 Түүний хилэн намайг тасчин ангуучилж,
Тэр над уруу шүдээ хавирав.
Өстнүүд минь нүдээ хурцлав.
10 Тэд амаа над уруу ангайлгаж,
Зэвүүцлээр хацар дээр минь

 занчиж,
Миний эсрэг бөөгнөрсөн билээ.
11 Бурхан намайг гажсан хүмүүсийн

 саварт зөнд нь орхиж,
Гэм буруутнуудын гарт тушаав.
12 Амарлингуй байхад минь
Тэр намайг хага цохиж,
Хүзүүн дээрээс минь зууран авч,
Намайг хэсэг болгон буталж,
Тэр намайг байгаа болгожээ.
13 Түүний сумнууд намайг хүрээлэв.
Тэрээр бөөрийг минь

 өрөвдөлгүйгээр хоёр хуваан,

 Тэрээр цөсийг минь газарт асгав.
14 Намайг дахин дахин Тэр сэглэв.
Дайчин мэт над уруу Тэр довтлов.
15 Арьсан дээгүүрээ таар оёж, эврээ

 шороонд шаав.
16 Уйлснаас болж нүүр минь улайж,
Зовхинд минь үхлийн харанхуй

 татав.
17 Гэсэн хэдий ч миний гарт

 хүчирхийлэл байхгүй бөгөөд
Залбирал минь цэвэр билээ.
18 Өө, газар дэлхий,

 цусыг минь бүү далдал,

Гаслах дуунд минь

 байх газар бүү үлдэг!
19 Одоо ч, харагтун,

 Миний гэрч тэнгэрт,
Миний гэрчлэгч өндөрт байна.
20 Найзууд минь намайг тохуурхана.
Нулимстай нүд минь

 Бурханыг харна.
21 Хүний хөвгүүд хөршийнхөө төлөө

 хандах адил
Хэн нэгэн миний төлөө

 Бурханаас гуйдаг ч болоосой!
22 Хэдхэн жил өнгөрөхөд л
Эргэлтгүй замаар би явж одно. Тайвшралын төлөөх залбирал