Елифазын үг: Иовын нүгэл үлэмж их
(22:1—27:23)

22 1 Дараа нь теман хүн Елифаз

хариулж,
2 —Хүн гэдэг Бурханд

нэмэр болж чадах уу?
Хамгийн цэцэн нь ч Түүнд

үйлчилж чадах уу?

3 Чи зөвийг үйлдлээ гэхэд
Түүнд ямар ашиг болох вэ?
Чи замаа төгс болголоо гээд
Түүнд ямар нэмэр болох вэ?
4 Чамайг зэмлэдэг нь

чиний төлөө бус уу?
Чиний эсрэг шүүлт

явуулахын тулд гэж үү?
5 Хар санаа чинь үлэмж их,
Хилэнц чинь төгсөшгүй бус уу?
6 Учир нь чи ах дүүсээсээ

шалтгаангүйгээр барьцаа авч,
нүцгэний хувцсыг хуу татсан.
7 Ядарсан хүнд чи уух ус өгөөгүй,
өлссөн хүнээс талх харамласан.
8 Гэвч газар дэлхий чадалтай хүнд

харьяалагддаг бөгөөд
алдар хүндтэй хүн энд оршин

суудаг.
9 Өөрөө чи бэлэвснүүдийг

хоосон буцаасан

Өнчидийн гарыг няцаасан.
10 Тиймээс урхи чамайг хүрээлж,
гэнэтийн айдас чамайг түгшээж
11 эсвэл чи харж чадахгүй болох

харанхуй,
үерийн ус чамайг нөмөрдөг билээ.
12 Бурхан, тэнгэрийн өндөрт байгаа

бус уу?
Алсын оддыг хар,
Тэд ямар өндөр юм бэ!
13 Чи “Бурхан юу мэддэг билээ?

Тэрээр гүн харанхуйг

нэвтлэн шүүж чадах уу?
14 Үүлс Түүний нуугдах газар тул
Тэрээр харж чаддаггүй.
Тэрээр тэнгэрийн тойрогт алхдаг”

гэдэг.
15 Цөвт муу хүмүүсийн

явж өнгөрсөн эртний жимийг
чи дагах уу?
16 Тэд цагаасаа өмнө авагдаж,
Тэдний үндэс нь гол мөрнөөр

угаагдаж устсан.
17 Тэд Бурханд “Биднээс холд!”
“Төгс Хүчит Нэгэн тэдэнд юу хийж

чадах юм бэ?”
гэж хэлсэн.
18 Гэсэн хэдий ч Тэр тэдний

гэрүүдийг сайнаар дүүргэсэн

билээ.
Харин гэм буруутнуудын зөвлөгөө

надаас хол байг!
19 Зөв шударга хүмүүс хараад,
баярладаг бөгөөд гэмгүй хүмүүс

тэднийг тохуурхаж,
20 “Бидний өстнүүд үнэхээр

таслагдаж,
тэдний үлдэгсдийг гал залгив”

гэцгээдэг.
21 Одоо Түүнийг таньж,

Түүнтэй эвтэй байгтун.
Тэгвэл чамд сайн нь ирэх болно.
22 Түүний амнаас

зааврыг хүлээн  авч,
Түүний үгсийг

зүрхэндээ үндэслүүлээч.
23 Хэрэв чи Төгс Хүчит Нэгэн уруу

эргэвэл,
Чи дахин сэргэнэ,
Хэрэв чи шударга бус байдлыг

майхнаасаа хол зайлуулаад,
24 Алтыг шороонд булж,
Офирын алтыг горхины чулуудын

дунд орхих аваас
25 Төгс Хүчит Нэгэн

чиний алт болон шилмэл мөнгө
болох болно.
26 Учир нь тэгэх аваас чи

Төгс Хүчит Нэгэний таалалд

оршиж,

Нүүрээ Бурхан өөд өргөх болно.
27 Чи Түүнд залбирах бөгөөд
Тэр чамайг сонсох болно.
Чи ам өчгөө ч биелүүлэх болно.
28 Чи ямар нэг хэрэг таслахад
тэр нь чиний төлөө

бүтэмжтэй байж,
зам дээр чинь гэрэл гийх болно.
29 Тэд чамайг дорд болгоход
Чи итгэлтэйгээр ярих болно.
Тэрээр даруу хүнийг аврах

болно.
30 Тэрээр гэмгүйг аврах бөгөөд
Гарын чинь цэврээр дамжин

тэр аврагдах болно гэв.