40 1 Тэгээд ЭЗЭН, Иовд айлдахдаа
2 —Өөнтөгч нэгэн Төгс Хүчит Нэгэнтэй
тэмцэлдэх үү?
Хэн Бурхантай зарга шүүнэ

тэр хариулах учиртай гэв.

Бурханд Иов хариулав

3 Тэгэхэд Иов, ЭЗЭНд хариулан
4 —Харагтун, би өчүүхэн юм.
Танд би юу хариулж чадах билээ?
Тэгэхээр би гараа

аман дээрээ тавья.
5 Нэг удаа би ярьсан,

харин одоо хариулахгүй.
Хоёр дахиа би өөр

юу ч нэмэхгүй гэж хэлэв.

Иовыг Бурхан сорив

6 Тэгэхэд ЭЗЭН, хуй салхин дундаас

Иовд хариулан
7 —Чи бэлхүүсээ чангалан бүсэл.
Эр хүн шиг бай.
Чамаас Би асуух бөгөөд

чи Надад мэдүүлж өг.
8 Шүүлт шийдвэрийг минь чи

үнэхээр няцаах уу?
Өөрөө зөвтгөгдөхийн тулд
Намайг чи буруутгах уу?

 9 Эсвэл чамд Бурханых шиг

мутар бий юу?
Чи Түүнтэй адил дуугаар

нүргэлэн дуугарч чадах уу?
10 Одоохон алдар суу,

сүр жавхлангаар гоё.
Өөрийгөө хүндлэл,

яруу алдраар хувцасла.
11 Хилэн уураа асгаж,
бардмыг хараач, дорд болгооч.
12 Тийм ээ, бардам хүн бүрийг хараад,
түүнийг номхруулаач.
Гэм буруутныг доош дэвслээч.
13 Газар шороон дотор

хамтад нь тэднийг нуугаач.
Харанхуй нууцлаг газарт

тэднийг хүлээч.
14 Тэгвээс баруун гар чинь

чамайг аварч чадахыг
Би ч мөн чамд хүлээн зөвшөөрнө.
15 Тэгтэл харагтун, Миний чамтай

адил бүтээсэн усны үхэр.
Тэрээр үхэр адил өвс иддэг.
16 Харагтун, тамир тэнхээ нь

ууцандаа байна.
Хүч чадал нь

гэдэсний булчиндаа бий.
17 Сүүл нь хуш мод шиг тахийсан,
Сүлжигдэж гуяны булчингууд нь

тогтсон.

18 Яс нь хүрэл хоолой адил
үе мөчүүд нь төмөр хөндлөвч

мэт болой.
19 Энэ нь Бурханы аугаа үйлсийн

анхдагч нь билээ.
Үүнийг Бүтээгч нь л үүнд

илдээ ойртуулж чадна.
20 Хээрийн бүх араатны

нааддаг газар
Хоол хүнсийг нь

уулс залгуулж өгдөг.
21 Өргөст бутны дор,
Өтгөн зэгсэнд намгархаг

нуувчинд хэвтдэг бөлгөө.

22 Өргөст бут түүнийг

сүүдрээр халхалдаг.
Горхи бараадсан уд модод

түүнийг хүрээлдэг.
23 Гол үерлэсэн ч

тэрээр сандардаггүй.
Иорданы ус амаар нь татсан ч

тэрээр тайван байдаг.
24 Нүдийг нь дараад

түүнийг барьж чадах уу?
Хамрыг нь гохоор сүлбэж чадах уу?