Иовын хариу: Гомдлол минь гашуун

23 1 Тэгэхэд Иов хариулан
2 —Өнөөдөр ч гэсэн гомдлол

минь гашуун байна.
Ёолохыг минь харгалзахгүйгээр
Түүний мутар хүнд байна.
3 Түүний сэнтийд очихын тулд

би,
Түүнийг хаанаас олж болохыг

мэддэг ч болоосой!
4 Түүний өмнө би хэргээ

танилцуулж,
Амаа өмгөөллүүдээр дүүргэхсэн.
5 Хариулах үгсийг нь би мэдэж,
Айлдахыг нь сонсохсон.
6 Тэрээр хүч чадлын аугаагаараа
надтай тэмцэлдэх байсан уу?
Үгүй, Тэрээр заавал надад

анхаарал тавихсан.
7 Тэгвэл зөв шударга хэн боловч
Түүнтэй мэтгэлцэхсэн.
Би ч өөрийн Шүүгчээс

мөнхөд чөлөөлөгдөхсөн.

8 Үзэгтүн, би урагш явдаг боловч

Тэр алга,
хойш явавч би

Түүнийг ажиглаж чаддаггүй.
9 Тэрээр зүүн талд ажиллахад

би үзэж чаддаггүй.
Тэрээр баруун тал уруу эргэхэд

би Түүнийг харж чаддаггүй.
10 Гэвч Тэр миний замыг мэддэг.
Тэр намайг шалгасан бөгөөд би

алт мэт урагш гарч ирнэ.
11 Түүний замаар хөл минь

бат замнаж
Түүний замыг би сахиж,

хажуу тийш хазайсангүй.
12 Түүний уруулын тушаалаас

би холдоогүй.
Түүний амнаас гардаг үгсийг би
өөрт минь хэрэгтэй хоолноос ч

илүүгээр нандигнасан.
13 Гэвч ганцаар зогсогч
Түүнийг хэн саатуулах вэ?
Сэтгэлдээ хүссэнээ Тэрээр

үйлддэг билээ.
14 Надад товлогдсон зүйлсээ
Тэр хэрэгжүүлдэг бөгөөд
Үүнээс гадна олон зүйл
Түүний санаанд буй.
15 Тиймээс Түүний оршихуйн өмнө
би айдаг.
Эргэцүүлэх бүрдээби
Түүнээс эмээнэ.
16 Зүрхийг минь Бурхан

доройтуулсан бөгөөд
Төгс Хүчит Нэгэн

намайг түгшээсэн билээ.
17 Гэсэн ч харанхуйд ч,
намайг нөмөрдөг гүн харанхуйд ч
би дуугүй байхгүй.